монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Хөдөө аж ахуй болон ойн салбарт чиглэсэн Монголын төлөөлөгчдийн айлчлал

Улаанбаатарт суугаа  БНЧУ-ын Элчин сайдын яам БНЧУ-ын Хөдөө аж ахуйн яамтай хамтран малын гаралтай бүтээгдхүүн үйлдвэрлэгчид болон ойн салбарт үйл ажиллагаа явуулдаг монголын оролцогсдод зориулж чех улс руу бизнесийн айлчлал зохион байгуулж байгаа билээ. Тус арга хэмжээ 2017 оны 5 сарын 8-13 ны хооронд эдийн засгийн дипломацийг дэмжих төслийн хүрээнд чех улсад зохиогдох юм.

 


Төслийн гол зорилго нь чехийн сонирхож буй байгууллага, институтад монголоос ирж буй бүлэг хүмүүст өөрсдийн бүтээгдхүүнийг танилцуулах боломж олгох явдал юм.  Тус арга хэмжээ нь Велетрхи Брно ХК зохион байгуулдаг олон улсын Анимал Тех, Натур Експо гэх мэт үзэсгэлэнтэй уялдан хийгдэх юм. Улаанбаатарт суугаа элчин сайдын яамны зүгээс бизнесийн байгууллагууд, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, мэргэжлийн институт холбоод болон бусад монголын салбарын төлөөлөлд оролцох санал илгээсэн болно. Элчин сайдын яамны зүгээс 3 сарын сүүл гэхэд айлчлалын бүрэлдхүүн тодорхой болох байх гэж таамаглаж байна.

Айлчлалын хөтөлбөрийн гол хэсэг нь 5 сарын 11-ний өдөр БВВ буюу Брногийн үзэсгэлэнгийн танхимд  болох монголын төлөөлөгчидтэй уулзаж холбоо тогтоох боломжтой бизнес уулзалт юм (Элчин сайдын яаманд Казахстан, Афганистан гэх мэт өөр улсуудын төлөөлөл ч оролцоно гэсэн мэдээлэл байгаа). Өдрийн турш чехийн сонгосон үзэсгэлэн гаргагчдын стандуудаар айлчлах боломжтой. Мөн хөтөлбөрийн хүрээнд сонгосон компани институттай шууд уулзах бүрэн боломжтой.

Монгол улсад өнгөрсөн жил таван хошуу малын тоо 70 орчим саяд хүрсэн. Тус улс  махныхаа экспортыг нэмэгдүүлэхээр хичээн ажиллаж байгаа боловч одоогоор ихэнх үйлдвэрлэгчид гол импортлогч түнш болох ОХУ, БНХАУ болон бусад орнуудын тавьж байгаа мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн шаардлагыг хараахан биелүүлж чадахгүй байгаа юм. Эдгээр эрүүл ахуй, мал эмнэлгийн арга туршлагуудыг  нэвтрүүлэхэд арилжааны ихээхэн сонирхолтой боломжууд гарч ирж байгаа юм. Сүүний болон махны чиглэлийн үнээний фермерүүдийг бий болгож,  сайн тэжээл, хольц үйлдвэрлэх, чанартай мал эмнэлэг, эрүүл ахуйн талаасаа баталгаатай саалийн, нядалгааны болон порцлох технологуудад мөн түүнчлэн сүү, махан бүтээгдхүүн үйлдвэрлэж савлах тоног төхөөрөмжүүдэд хөрөнгө оруулалт хийвэл томоохон ирээдүй  харагдаж байна. Түүнчлэн анхан шатны үйлдвэрлэлд зориулсан хөдөө аж ахуйн техникийг ч нэвтрүүлэх боломж бий. Жбэл: трактор гэх мэт.

Тус бизнес айлчлалд оролцох сонирхол бүхий хүмүүс 2017 оны 3 сарын 17-ны дотор элчин сайдын яамны худалдаа эдийн засгийн хэлтэстэй холбогдоно уу.

 

Ладислав Хораак, Улаанбаатарт суугаа  БНЧУ-ын ЭСЯ-ны эдийн засгийн дипломат