монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Менделийн их сургуулийн ой судлаачид олон улсын ойн төслийг Монгол Улсад эхлүүлж байна

Брно хот дахь Менделийн их сургуулийн судлаачид Монголын ландшафтын тогтвортой менежментэд чиглэсэн шинжээчдийн үйл ажиллагаагаар олон улсын их сургуулийн консорциумыг удирдана. Тэд Монголд бага байдаг орон нутгийн ойн аж ахуйн талаарх мэдлэгээрээ дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Энэ чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд хомс байгаа бөгөөд ойн сан бүхий газрууд алдагдаж, сүйтгэгдэж байгаа нөхцөл байдал нэн чухал байна. Европын Комисс болон бусад түншүүдийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй STREAM төсөл нь 5-р сараас хэрэгжиж эхлэх бөгөөд төсөв нь ойролцоогоор 20 сая чехкрон юм.
 

Монгол бол өндөрлөг газар дээр байрладаг, цаг уурын эрс тэс нөхцөлөөс шалтгаалан ихэнх газар нутаг нь тал, цөлөөр бүрхэгдсэн хуурай газартай том улс юм. Хэдийгээр газар нутгийн ердөө 8 хувийг ой мод эзэлдэгч, энэ нь Чех, Словак, Польш болон Унгарын ой модны талбайг нийлүүлсэнтэй тэнцүү хэмжээний юм. “Ус нь хэдийгээр эх дэлхийгээс гол горхи болон урсаж эсвэл хүчтэй ууршилтаар хурдан алга болдогч гэлээ амьтай бүхэнд нэн шаардлагатай амин эрдэнэ билээ. Монголын ой нь усны хүртээмж, чанарт гол нөлөө үзүүлдэг бөгөөд элэгдэл, мөнх цэвдгийн доройтлоос урьдчилан сэргийлж, экосистемд бусад олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Тал хээрээс шилжих ойн бүс нь бэлчээр, түймэр, хууль бус мод бэлтгэлд өртөж, ой модны оршин тогтнолд аюулд ороод байна. хэмээн Менделийн их сургуулийн Ой модны технологийн факультетийн Антонин Кусбах тайлбарлав.

Ой модны технологийн факультетын тэнхимийн эрдэмтэд 2009 оноос хойш монгол орны ой модны судалгаанд хувь нэмрээ оруулж ирсэн. Орон нутгийн иргэдэд ойн тогтвортой менежментийн зарчим, ландшафт дахь мөнх цэвдэг, усыг хадгалахад ойн ач холбогдол болон бусад мэргэжлийн үйл ажиллагааг заадаг. Монгол Улсад Чехийн судлаачид оюутнуудад хөрсний чийгийг хэмжиж, бэлчээрийн байгалийн нөхөн сэргэлт, ойн эрч хүч, ургамлын динамикт үзүүлэх нөлөөг хянах судалгааны талбайг байгуулсан. Мөн судалгааны үйл ажиллагааны хүрээнд лекц, хээрийн жагсаал, мэдээлэл цуглуулах, эдийн засгийн хэмжүүрийг харуулахтай холбоотой хоёр талын эрдэмтэн судлаачдын солилцоо явагдсан.  

 “Бүгд Найрамдах Чех Улс нь Менделийн Их сургуулиар дамжуулан Монголын ойн менежментийн төлөвлөлтийн байгууллагуудтай олон жилийн турш хамтран ажиллаж, ой, ландшафтын экологийн чиглэлээр Монголын мэргэжилтнүүдэд боловсрол эзэмшүүлж ирсэн. Энэхүү Монголын байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй консорциумоос олгох мэдлэг чадвар нь STREAM төслийн судалгаа, боловсролын бүрэлдэхүүн хэсгийг бэхжүүлэх болно.” хэмээн төслийн гэрээнд гарын үсэг зурах үедээ БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский дурдав.   

Брно хотын эрдэмтдийн туршлага, мөн Улаанбаатар хот дахь Чехийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Менделийн их сургууль нь STREAM (Sustainable Resilient Ecosystem and Agriculture Management in Mongolia  буюу Монгол Улс дахь  Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах) төслийн 11 их сургуулийн консорциумыг удирдах болно. Төслийг Европын Комисс (ЕК) болон НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) хамтран хэрэгжүүлэх юм.

Энэхүү Монгол Улсад хэрэгжүүлж буй Европын ойн аж ахуйн туршилтын төсөл нь хүнсний систем, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарч буй бэрхшээлийг харгалзан 2024 он хүртэл хөдөө орон нутагт инновацийн болон урт хугацааны тогтвортой тариалангийн зарчмуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой юм. STREAM төсөл нь ирээдүйн энэ төрлийн хөгжлийн өргөн төслийн түншлэлийн хамтын ажиллагааны туршилт юм. Сэлэнгэ, Хэнтий аймгуудад сонгогдсон зургаан туршилтын бүсэд экологи, нийгэм, эдийн засгийн хувьд зохистой менежментийн арга хэрэглэх, ойжуулалт, боловсрол, байгаль хамгаалах практикийг хэрэгжүүлэх зэргээр эдийн засгийн арга хэмжээний практик тохиолдлуудыг манай их сургууль, бүхэлдээ уг консорциумыг хариуцан ажиллах болно. Үүнээс гадна бид ойн тогтвортой менежменттэй холбоотой судалгаа, боловсролын үйл ажиллагааг голчлон авч үзэх болно.” хэмээн ноён Кусбах нэмж хэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Антонин Кусбах Ing. (Ph.D.), Ойн ургамал судлал, дендрологи ба геобиоценологийн хүрээлэн,  цахим шуудан: kusbach@mendelu.cz-тай холбогдон авах боломжтой.