монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Miroslav Bobek, Zoo Praha
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Азийн зэрлэг адууны гоо үзэсгэлэн

Ковид-19-ийн нөхцөл байдал Даваа гарагт Прагийн амьтны хүрээлэнгийн ойн хүрээнд  Хипопотамусын павилоныг дахин нээх ёслолын арга хэмжээгээ цомхон болгоход түүнчлэн  Монгол, Хятадын зэрлэг байгальд  амьдарч буй  “Зэрлэг адууны гоо үзэсгэлэн”  гэрэл зургийн үзэсгэлэнг  бүр цуцлахад хүргэсэн юм. Хэдийгээр энэ нь том үзэсгэлэн биш  гэрт багтахаар байсан ч түүнийг цуцалсан нь надад маш их харамсалтай байна. Тус үзэсгэлэнг гаргаснаар Пржевальскийн адууг эх нутагт нь  тээвэрлэн аваачихад  бидэнд тусалдаг  хүмүүстэй уулзах сайхан боломж гарах байсан юм.  Ковидын улмаас бид  энэ жилийн тээвэрлэлтийг цуцлахаас өөр аргагүй болсон үед илүү сайхан боломж байх байлаа.

Хэдийгээр Ковид-19  цар тахал бусад сэдвүүдийн мэдээллүүдийн халхавч болж байсан ч сүүлийн үед  биологийн олон янз байдлыг хамгаалахтай холбоотой хэд хэдэн мэдээлэл гарсан байна. Ерөнхийдөө манай гаригийн бүх бүс нутагт амьтдын төрөл зүйл алдагдах нь улам бүр хурдацтай явагдаж байгаа талаар түгшүүртэй мэдээллүүд яваад байгаа хэдий ч нэг зүйлд найдварын оч гэрэлтэж байна.  Энэ нь Conservation letters сэтгүүлд  нийтлэгдсэн дүн шинжилгээний үр дүнг нэгтгэсэн тайлантай холбоотой юм. Дүн шинжилгээ хийсэн хүмүүс  ‘Байгаль хамгаалагчдын ачаар хэдэн төрлийн шувуу, хөхтөн амьтдыг устах аюулаас аварсан бэ?’ гэсэн асуултыг тавьсан байна. Хариулт нь 48 гэсэн бөгөөд  "манай" тахийг эдгээр байгаль хамгаалах үйлсийн хүчин зүтгэл амжилттай хэрэгжиж байгаагийн жишээ болгон дурьджээ.  Үүнд бид баяртай байна.

Тахийг авран онгон байгальд нь эргүүлэн авчирсан нь олон олон байгууллага, хүмүүсийн хөдөлмөрийн үр дүн юм. Энэ ажилд Прага хотын амьтны хүрээлэн болон түүний ажилтнууд үргэлж хамт байж, гар бие оролцсоор ирсэн. Өнөөдөр дотоод Азид мянга гаруй "тахь" амьдарч байгаад Прагийн хувь нэмэр ихээхэн байгаа билээ. 

Бидний тахь тээвэрлэлтийн ихэнх нь чиглэсэн тусгай хамгаалалттай Говийн Б бүсээс хэдэн долоо хоногийн өмнө бидэнд ирүүлсэн мэдээллээр тэнд байгаа Пржевальскийн адууны тоо гурван зуу давсан байна. Зөвхөн энэ жил гэхэд их говийн Б-д жаран гүү унагалсны бөгөөд бидний тээвэрлэн аваачсан 3 гүү болох Анежка, Ксара, Грета нар бүр эмээ болсон байна. Биднийг анх тахийн тээвэрлэлтээ эхлүүлж байхад тэнд бүгд нийлээд 56 л тахь байсан.

Ийнхүү тахь улаанаас ногоон жагсаалтад шилжиж байгаа хэдий ч бид ялсан хэмээн баярлахад арай эрт байна.  Говийн Б бол Дотоод  Ази дахь тахийг эргүүлэн нутагшуулж буй дөрөв нутаг дэвсгэрийн (Монголд гурав, Хятадад нэг) ердөө ганц нь юм.  Энэ бол тийм ч их тоо биш.  Тийм ч учраас бид Монголын өөр хэсэг (зүүн хэсэг) рүү яваандаа тахийг нутагшуулахаар том төслийн бэлтгэл ажилд ороод байна.

Гэхдээ үүнд цаг хугацаа шаардлагатай байна. Өнөөдрөөс эхлэн Та бүхэн Прага хотын амьтны хүрээлэнд байгаа гэрт дотоод Азийн тал хээр, хагас цөлд эрх чөлөөтэй амьдарч буй зэрлэг адгуусын  гоо үзэсгэлэнг харуулсан өвөрмөц гэрэл зургуудыг бишрэн үзэх боломжтой.

 

Мирослав Бобек, Прагийн амьтны хүрээлэнгийн захирал