Тахь адуу дахин ирлээ
23.06.2017 / 11:02 | Aktualizováno: 26.03.2021 / 05:26
Прагийн амьтны хүрээлэнгийн захирал ноён Бобэкийн хэвлэл мэдээлэлд мэдэгдсэнээр энэ жил Европын мал аж ахуйгаас тусгай хамгаалалттай говийн Б бүс дэх сүрэгийг нэмэгдүүлэхээр Монголд дахин Тахийн дөрвөн гүүг амжилттай нутагшуулсан байна.
БНЧУ-ын цэргийн тусгай CASA онгоц Говь-Алтайд гүү нарыг буулгах үед Улаанбаатар болон Монголын төв хэсгээр удаан хугацааны турш хүсэн хүлээсэн бороо орж үер буусан нь Тахиуд маань шинэ гэртээ ирэхдээ сайн сайхныг дагуулсан гэдэгт бидний хэн ч маргахгүй биз ээ.
Энэ жилийн тээвэрлэлтийн талаар уншиж танилцаж, зургын цомогийг сонирхоно уу.
Ойрын өдрүүдэд номын дэлгүүрүүдээр худалдаалагдах “Тахийг сэргээн нутагшуулсан нь” хэмээх шинэхэн хэвлэгдсэн номыг худалдан авахаа мартуузай! Уг номонд ноён Бобэкийн Прагийн амьтны хүрээлэнд 2011 оноос эхлэн бараг устаж үгүй болж буй амьтдыг дахин сэргээн үржүүлэх түвэгтэй төсөлтэй холбоотой сонирхол татам бүх дэлгэрэнгүй үйл явдлыг буулгасан өгүүллэгүүд багтсан ном юм. Ном нь гэр бүлийн нийт гишүүдэд зориулагдсан олон олон сонирхолтой мэдээлэл, сайхан зурагнууд агуулсан бөгөөд зуныхаа амралтаар уншихад нэн тохиромжтой хөгжилтэй сургамжит уншлага юм. Үүнээс гадна энэ жил тахь гэртээ (Монголд) эргэн ирсэний 25 жилийн ой тохиож байгааг сануулах гайхалтай завшаант ном юм.