монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ČRA
Article notification Print Decrease font size Increase font size X logo LinkedIn logo

Чехийн Хөгжлийн Агентлагийн B2B Хөтөлбөр: 2025 оны боломжууд

Чехийн Хөгжлийн Агентлаг (ČRA) нь 2025 оны Хувийн Хэвшлийн Хөгжлийн Түншлэлийн
Хөтөлбөр (B2B хөтөлбөр)-ийн хүрээнд санхүүжилт хүсэх өргөдөл хүлээн авах
уралдааныг зарлаад байна. Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2024 оны 12-р сарын
2 хүртэл юм.

B2B хөтөлбөрийн талаар:


B2B хөтөлбөрийн үндсэн зорилго нь хөгжиж буй орнуудад бизнесийн орчинг
хөгжүүлэхэд чиглэгдсэн болно. Чехийн компаниудыг эдгээр бүс нутгууд дахь бизнесийн
хамтын ажиллагааг тогтооход нь дэмжлэг үзүүлэх, ноу-хау дамжуулах, орон нутгийн
эдийн засгийн орчинг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой. Хөтөлбөр нь
Бэлтгэл үе шат болон Бодит хэрэгжилтийн үе шат гэсэн хоёр хэсэгтэй.


1. Бэлтгэл үе шат:


Энэ үе шатанд компаниуд Бизнес төлөвлөгөө эсвэл Техник эдийн засгийн үндэслэл
(ТЭЗҮ) боловсруулахад санхүүжилт хүсэх боломжтой. Санхүүжилтийн дээд хэмжээ
500,000 CZK бөгөөд Чехийн Хөгжлийн Агентлагийн хамтран санхүүжүүлэх хувь 50%
байна. ТЭЗҮ нь хөгжлийн асуудлыг шийдвэрлэх техникийн шийдлийг, түүнчлэн
санхүүжилтийн төлөвлөгөөг багтаасан байх ёстой.


2. Бодит хэрэгжилтийн үе шат:


Энэ үе шатанд компаниуд хөгжиж буй орнуудад бизнесийн төслүүдийг хэрэгжүүлэхэд
дэмжлэг хүсч болно. Төслийн хэрэгжилтийн хугацаа хамгийн ихдээ 2 жил байна.
Санхүүжилтийн дээд хэмжээ 2,000,000 CZK хүрэх боломжтой. Чехийн Хөгжлийн
Агентлаг нь эхний жилийн батлагдсан зардлын 40% хүртэл, хоёр дахь жилийн
батлагдсан зардлын 30% хүртэлг санхүүжүүлнэ.
Хэн өргөдөл гаргах боломжтой вэ:
Өргөдөл гаргагч нь Чех улсын хуулийн этгээд буюу Чех улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж
байх ёстой. Хөтөлбөр нь орон нутгийн зах зээлд орохоор зорьж буй, ноу-хау дамжуулах
хүсэлтэй компаниудад чиглэгдсэн.
Хэрхэн оролцох вэ:
Энэхүү хөтөлбөрт оролцох хүсэлтэй Чехийн компаниуд төслийг хэрэгжүүлэхээр
төлөвлөж буй орон нутгийн элчин сайдын яамтай холбоо барьж болно. Элчин сайдын
яамны дэмжлэг нь чухал бөгөөд тэд орон нутгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл
өгч, боломжит түншүүдтэй холбоо тогтооход тусална.
Уралдааны дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагатай материалуудыг Чехийн
Хөгжлийн Агентлагийн албан ёсны вэб сайтаас авах боломжтой энд дарна уу:
https://www.czechaid.cz/program-b2b. Асуулт байвал B2B хөтөлбөрийн администраторт
хандаж B2B@czechaid.cz имэйлээр эсвэл +420 251 108 170 утсаар холбогдох
боломжтой.
Өргөдөл хүлээн авах хугацааг хангахын тулд өргөдлөө батлагдсан аргуудаар урьдчилан
илгээнэ үү.
Тэтгэлгийн уралдааны текстийг доорх холбоосоос үзнэ үү: Уралдааны мэдээлэл 2025