монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Хэнтий аймагт хэрэгжүүлж буй хөдөө, аж ахуйн төслийн хаалтын үйл ажиллагаа

2019 оны 2-р сарын 15-ны өдөр Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын элчин сайд Ийржи Бродский  Хэнтий аймгаар айлчилж аймгийн Засаг дарга Наваансамдангийн Ганбямбатай уулзаж түүний хамт  чехийн ашгийн бус байгууллага Харитагийн газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн хөгжлийн төслийн хаалтын үйл ажиллагаанд оролцсон билээ.

Европын холбоо болон Чехийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн хамтын санхүүжилттэй уг төсөл нь Харита, францын Гэрэс байгууллага болон Монголын хөдө, аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоотой тус тус хамтран  сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж буй төсөл юм.  Уг төсөлд Хэнтий аймгийн 40 гаруй агроночид болон орон нутгийн фермерүүд оролцсон бөгөөд төслийн хүрээнд 30 гаруй удаа тухайн аймагт тариалах үйл явцын, хүлэмжийн хэрэглээний, усний нөөцийн, үрийн болон фермийн аж ахуйн үйл ажиллагааны менежментийн талаарх шинэ дэвшилтэд технологийг нэвтрүүлэх сургалтуудыг явуулсан билээ. 70 900 хүн амтай Хэний аймаг нь газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бололцоотой бөгөөд хэрэгжүүлсэн төслөө өөрийн хөдөө аж ахуйн үйл ажиллагаагаар дэмжиж, шийдвэр гаргах үйл явцад фермерүүд болон төрийн байгууллагууд хамтын ажиллагааг дэмжиж оролцсон юм.

Элчин сайд Чингис хотноо аймгийн Засаг даргатай уулзаж чех улсын компаниудад тохиромжтой бүс нутгийн хөдөө аж ахуй, эрчим хүч болон аялал жуучлалын салбарууд дах бизнес боломжуудын талаар хэлэлцэж, энэ оны 6-р сард Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад айлчлах бизнес эрхлэхчдийн талаар ярилцсан юм.

Элчин сайд хөдөө, аж ахуйн төслийн хүндэтгэлийн хаалтын үйл ажиллагаан дээр үг хэлссэн нь

Элчин сайд хөдөө, аж ахуйн төслийн хүндэтгэлийн хаалтын үйл ажиллагаан дээр үг хэлссэн нь

Хүндэтгэлийн хаалтын үйл ажиллагааны үеэр

Хүндэтгэлийн хаалтын үйл ажиллагааны үеэр