
Coal Mongolia 2018 ба Чехийн оролцоо
31.08.2018 / 02:00
Улаанбаатар хотноо 2018 оны 9-р сарын 4 болон 5-ны өдрүүдэд 8 дахь удаагаа зохион байгуулагдсан Coal Mongolia 2018 үзэсгэлэн, бага хуралд энэ удаа БНЧУ-аас нийт 4 компани оролцлоо.
Энэ жилийн үзэсгэлэн, хуралд Чехийн уул уурхай, эрчим хүчний салбарын тусгай цахилгаан тоног хэрэгсэл үйлдвэрлэгч ЭНЭЛЕКС, гүний уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч ИНКО ИНЖЕНИЙРИНГ, олборлолтын техник, гидравлик тоноглол үйлдвэрлэгч ТИ МАШИНЕРИ түүнчлэн инженерчлэл, коксын үйлдвэр, ашигт малтмал цэвэршүүлэх, эрчим хүчний, биомасс боловсруулах чиглэлийн компани болох РПС ОСТРАВА зэрэг чех компаниуд оролцсон юм.