монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Чехийн усны аж ахуйн салбарынхан Монгол улсад танилцуулга хийв

2017 оны 10 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ивээл дор Байгалийн нөөц цэнгэг усны төвд усны эх үүсвэрийг болон ойн аж ахуйг хэрхэн хамгаалах талаар семинар болж өнгөрлөө.  Семинарын гол илтгэлүүдийг чехийн Ойн аж ахуйн хүрээлэн болон экологийн бохирдлыг арилгах, геологи, гидрогеологи, ус, хог хаягдлын аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мөн өнгөрсөн жилүүдэд  Монгол улсад Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрүүдийн худгийг сэргээн засварлах төслийг хэрэгжүүлсэн Водны здрое ХК-ны мэргэжилтнүүд тавьсан юм. 

Ойн аж ахуйн хүрээлэнгийн мэргэжилтний тавьсан илтгэл газрын гүний усыг тогтвортой байлгах, хөрсийг элэгдлээс хамгаалахад нэн шаардлагатай ойг болон мөнх цэвдгийг хэрхэн  хамгаалахад чиглэгдсэн байв. Чех мэргэжилтнүүд маань Монгол улсад  “Монгол орны ой болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийн хүрээнд ойжуулалтыг амжилттай хийж байгаа талаараа танилцуулж өөрсдөө эсвэл германы GIZ- тэй хамтран дараагийн төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Экологийн бохирдлыг арилгах, геологи, гидрогеологи, ус, хог хаягдлын аж ахуйн асуудлуудын шийдлийг олоход чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  Монгол улсад “Улаанбаатар хотыг ундны усаар хангадаг эвдэрч гэмтсэн эх үүсвэрүүдийг сэргээн засварлах” төслийг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн  Водны здрое компаний хийсэн танилцуулга нь Монгол улсын ундны усны эх үүсвэр, гүний болон гол мөрний усыг бохирдлоос  хэрхэн хамгаалах түүнчлэн цооног, худагнуудыг сэргээн засварлах, усны хоолойнуудыг цэвэрлэх болон эцэст нь үерийн хамгаалалтын далангийн талаар байсан юм.

Водны здрое ХК – нь Монгол улс, Непал, Черна гора, Босна Герциговинад амжилттай хэрэгжүүлсэн төслүүдийнхээ талаар танилцуулахын зэрэгцээ усны эх үүсвэрийг хамгаалах чиглэлээр Монгол улсад цаашид хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.  Водны здрое ХК-ны зүгээс Ус сувгийн удирдах газар болон Монгол улсын усны аж ахуйн салбарын боловсруулсан  хөрөнгө оруулалтын боломж болон өнөөгийн хэрэгцээний тайлан мэдээн дээр хамтран ажиллах боломж байгаа талаар цохон тэмдэглэсэн.

Арга хэмжээнд монголын хэвлэл мэдээллийнхэн, Онцгой байдлын ерөнхий газрын, Нийслэлийн онцгой байдлын газрын, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын, Монгол улсын их сургуулийн, германы GIZ-ийн , Америкийн элчин сайдын яамны, ОХУ-ын элчин сайдын яамны, Францын элчин сайдын яамны болон  хувийн секторын төлөөллүүд оролцлоо.

Улаанбаатарт суугаа БНЧУ-ын элчин сайд Ийржи Бродский дараачийн хөтөлбөрийн үеэр чехийн мэргэжилтнүүдэд чех улсын нэрийг Монгол улсад сайнаар түгээж байгаа явдалд биечлэн талархал илэрхийллээ. Ойн төсөл болон Улаанбаатар хотыг ундны усаар хангах төслүүдийн хувьд  цаашид арилжааны шугамаар үргэлжлүүлэх сайхан боломж байгаа талаар болон  БНЧУ-ын ЭСЯ-ны зүгээс эдгээрийн тендерт чехийн компаниудын оролцоог дэмжиж ажиллана хэмээн цохон тэмдэглэсэн юм. 

Galleries


Fotografie ze seminář