монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Iva Šustáková
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Монголын нисэхийн болон дэд бүтцийн хөгжилд чехийн архитекторууд тусалж байна

2019 оны 3 сарын 27-30-ны өдрүүдэд БНЧУ-аас монгол улсын нисэхийн хөгжилд хувь нэмэр оруулж буй “Худалдааг дэмжих төсөл”-ийн хоёрдугаар хэсэг Улаанбаатар хотод хэрэгжлээ. Чехийн тусламж Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг үр ашигтай явуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөхөд оршино. Төслийг хэрэгжүүлэгч нь архитектурын Сиеберт ба Талаш ХХК бөгөөд санхүүжүүлэгч нь БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны яам юм. Төслийн монголд хэрэгжсэн хөтөлбөрт Улаанбаатарт суугаа БНЧУ-ын элчин сайдын яам хувь нэмрээ оруулсан.
 

Тус төсөл нь өнгөрсөн жил Хятад-чехийн нисэхийн байгууллага болон чехийн нислэг сонирхогчдын холбоо хамтран хэрэгжүүлсэн иргэний нисэхийн хөгжлийг дэмжих төсөлтэй уялдаатай хэрэгжиж байгаа билээ. Монголын өргөн уудам нутаг дэвсгэр, тээвэр логистикийн бага хүчин чадал зэрэг нь нисэхийн салбар, шинэ нисэх буудлууд барих, нислэгийн замууд болон онгоц авах зэрэгт хөрөнгө оруулалт хийх шаардлагыг бий болгож байгаа билээ. Энэ жил монголын засгийн газар  японы хөрөнгө оруулагчдын ачаар Улаанбаатар хотын ойролцоох орчин үеийн шинэ нисэх онгоцны буудлыг дуусгаж байгаа бөгөөд нэг жилийн хугацаанд одоогийн нисэх буудлын бүх үйл ажиллагааг нүүлгэн шилжүүлэх юм.

Чехийн төслийн зорилго бол монголын талд олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг хэрхэн хэвийн явуулж, засвар үйлчилгээг хэрхэн хийдэг, нисэх буудлын дэд бүтцийн талаар өөрсдийн мэдлэгийг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөлт болон ашиглаж буй аргачлалаа чанаржуулах тал дээр өөрсдийн практик туршлагаас хуваалцах, зөвлөх явдал юм. Зөвлөх үйлчилгээний хувьд буух, хөөрөх зурвас, терминалууд, бүртгэлийн болон паспортын хяналтын пост, шатахуун цэнэглэх, ачаа тээшийг автоматаар ангилах, ус цэвэрлэх байгууламж түүнчлэн хог, хаягдлын аж ахуйн чиглэлээр үзүүлж байгаа юм.

Тус төслийн эхний үе шатанд монголын мэргэжилтнүүд өнгөрсөн оны 12 сард БНЧУ болон Словак улсуудад очиж Ваацлав Хавелын олон улсын нисэх онгоцны буудал, Карловы Варын нисэх онгоцны буудал, Братислав дахь Штефаникова нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагаатай танилцсан. Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа 2 дахь үе шатны хүрээнд чехийн нисэхийн архитекторууд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын удирдлагуудтай уулзаж, Шинэ нисэх онгоцны буудлын дэд бүтэцтэй нарийн танилцаж, ворк шопын үеэр мэргэжлийн хэлэлцүүлгүүдийг хийсэн байна.

Тухайн шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа, засвар үйлчилгээг явуулах тал дээр чехийн тодорхой үйлчилгээ, бүтээгдхүүн нэвтрүүлэх боломж тийм ч их биш харин тээвэрлэлтийн ихээхэн хүчин чадалтай болохын ачаар нислэгийг нэмэгдүүлэх, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, нэмэлт тоног төхөөрөмжүүд худалдан авах орон нутгийн нисэх онгоцны буудлын сулжээ болон зөөврийн нисэх буудлыг  нэмэгдүүлэх чиглэлүүдээр нэвтрэх боломжтой юм. Шинэ нисэх онгоцны буудлын 49 %-ийг мөн түүнчлэн бусад 16 жижиг нисэх онгоцны буудлыг улс эзэмшдэг бөгөөд тэдгээрийн шинэчлэлт, засварын талаар шийддэг. Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа, үйлдлийн системийн талаар чехийн туршлагыг хуваалцсанаар тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах орон зай бий болох болмжтой. Жишээлбэл: орон нутгийн нисэх буудлуудад ашиглаж байсан нисэхийн тоног төхөөрөмжүүд, эсвэл зөөврийн нисэх буудлууд, нисэхийн радарын системүүд, жижиг оврын онгоцны буудлууд гэх мэтийг нийлүүлэх . Ийнхүү эхлүүлсэн хамтын ажиллагааг ирээдүйд БНЧУ, Монгол улсын хооронд шууд нислэг хийх талаар ярилцахад ашиглаж болох юм.

Сиеберт ба Талаш компаныхан төслөөсөө гадуур мэргэжлийн хүмүүст дэд бүтэц, барилгын архитектор, зураг төсөлд орчин үеийн аргачлал болох БИМ (Барилгын тухай мэдээллийн загварчлал)-ийг хэрхэн ашиглаж буй өөрсдийн туршлагаасаа хуваалцаж газар доогуур барьж байгаа автобусны буудлын төслөөрөө тэдний сонирхлыг татсан. 35000 оршин суугч бүхий дагуул хот Айросити байгуулахад болон Улаанбаатар хотод байгуулах 7 шинэ төвүүдийг барихад өөрийн үйлчилгээгээ санал болголоо.  

Худалдааг дэмжих төсөл, дэд бүтцийн чиглэлийн семинар, болон Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн газрын төлөөлөлтэй хийсэн уулзалтууд түүнчлэн монголын нэр хүнд бүхий 3 том бүтээн байгуулагчидтай хийсэн уулзалтуудад элчин сайд Ийржи Бродский өөрийн биеэр оролцож дэмжсэн юм. Сиеберт ба Талаш  ХХК компаний санал монголын түншүүдэд сонирхолтой байлаа. Дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгаа энэ цагт ойрын үед тодорхой захиалга бий болох магадлалтай.

Ива Шустакова, Улаанбаатар хот дахь БНЧУ-ын элчин сайдын яамны эдийн засгийн дипломат   

NUBIA шинэ нисэх буудлаар айлчилсан нь

NUBIA шинэ нисэх буудлаар айлчилсан нь

Улаанбаатар дахь Хотын захиргаа-нд хийсэн уулзалтын үеэр

Улаанбаатар дахь Хотын захиргаа-нд хийсэн уулзалтын үеэр

Гэрэгэ Групптэй хийсэн Б2Б уулзалт

Гэрэгэ Групптэй хийсэн Б2Б уулзалт