Тахийг авран хамгаалах хөгжлийн хамтын ажиллагааны төсөл
31.10.2011 / 06:54 | Aktualizováno: 26.03.2021 / 05:31
2011 оны 10 сарын 26-ны өдөр БНЧУ өөрийн хөгжлийн хамтын ажиллагааны бас нэгэн төслөө хэрэгжүүлж буй тусгай хамгаалалттай Говийн Б бүсийнхэнд автомашин гардуулах ёслолын арга хэмжээ боллоо.
2011 оны 10 сарын 26-ны өдөр БНЧУ-ын элчин сайдын яаман дээр элчин сайд В. Йилек, Прага хотын Зоопаркийн захирал М. Бобек болон чех монголын бусад төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхний оролцоотойгоор БНЧУ-аас “Тахийн сүргийг эргүүлэн нутагшуулдаг Говийн дархан цаазат Б бүсийн хамгаалалтын орчинг сайжруулах“ төсөл хэрэгжүүлж байгаа Говийн тусгай хамгаалалттай Б бүсийн газрын захирал ноён Ганбаатарт 2 автомашныг (УАЗ Фургон, Ланд Круйзер 80) хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ болов.
Энэхүү төсөл нь 2011 оноос эхэлсэн бөгөөд 2013 он хүртэл үргэлжлэх юм. Тус төслийн хүрээнд энэ оны 6-р сард Прага хотын Зоопаркийнхан Хомын тал руу 4 ширхэг тахийн сүрэг тээвэрлэн авчирч нутагшуулсан билээ. Түүнчлэн энэ төслийн хүрээнд байгаль хамгаалагчдын 2 байр, 2 өвс тэжээлийн агуулах, машины гараж барихаас гадна алсын зайны радио холбооны хэрэгсэл нийлүүлж, мөн орчны бүсийн хүмүүсийн амьжиргааг сайжруулах тал дээр ихээхэн анхаарал тавж ажиллаж байгаа ажээ