Монголын "Xуурай боомт"-ын ирээдүйн талаарx чехийн экспертийн үзэл бодол
17.10.2016 / 10:51 | Aktualizováno: 26.03.2021 / 05:32
2016 оны 10 сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан арга хэмжээ нь Монгол улсад оршин суух НҮБ-ын далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын /ДГХБО/ шинжлэх ухааны хүрээлэн болон чехийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг улам өргөжүүллээ.
Тус хүрээлэнгийн итгэмжлэгдсэн захирал ноён Одгэрэл монгол улсын санхүүгийн болон гаалийн байгууллагуудын ажилчдад зориулан Прага хотод Олон улсын худалдааны танхим БНЧУ-ын Сангийн яамтай хамтран зохион байгуулж байсан өмнөх лекцийн үеэр чехийн мэргэжилтэн ноён Рожекийг дээрх чиглэлээр воркшоп хийж өгөх хүсэлт гаргасан байдаг. Чехийн гадаад худалдааны салбарт олон жил ажилласнаас гадна Чех улсад “Хуурай боомт”-ыг өргөжүүлэхэд биечлэн оролцож байсан хүний хувьд монголын олон салбар институтын хүмүүсийн /мөн түүнчлэн ДГХБО-ын тинк танкын гишүүн орнуудын төлөөллийн ч/ анхаарлыг ихээхэн татсан байна. Эдгээр эдийн засгийн бүсийг тодорхой улсад бий болгох бэлтгэл ажлыг хийхэд тулгарах нөхцөл, эрсдэл зэргийг дэлхийн олон орны хуурай боомтуудтай харьцуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Монгол улсын хувьд өнөөгийн эдийн засгийн зогсонги байдлаас гарах бас нэг чухал алхам хийхэд нэн ялангуяа тээврийн зардал, ашигт малтмалын болон хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүний үйлдвэрлэлийн зардлыг бууруулах зэрэгт шаардлагатай тулгамдсан асуудлын нэг яах аргагүй мөн билээ. Хуурай боомт нь мэдээж хэрэг энгийн ачааны терминалаас илүү яваандаа шинэ хот бий болох ёстой юм. Ийм ч учраас газарзүйн байршил, улс доторх болон хилийн гаднах бүсийн ижил төстэй боомтуудын чиг үүргийг тодорхой хуваарилах, логистикийн асуудал, мөн түүнчлэн олон талын ажиллагаа /жбэл: тээвэрлэлт, үйлдвэрлэл гэх мэт/ үйлчилгээтэй аажмаар тэдэнтэй холбоотой нийгмийн, боловсролын, соёлын орчинг бий болгох сайн төлөвлөлтэй байх нь зайлшгүй хэрэгтэй болно. Чех мэргэжилтний хийсэн воркшоп болон Улаанбаатар хотын орчмын хэд хэдэн байршилд хийсэн айлчлалуудаас үзэхэд дээрх аспектууд нь монголын өмнөд хил орчим эсвэл Улаанбаатар хотын ойролцоо шинэ нисэх онгоцны буудлын эсвэл шинээр төлөвлөж буй төмөр замын ойролцоо хуурай боомт байгуулж болох юм гэсэн энгийн гаргалгаатай харагдаж байгаа юм. Чех мэргэжилтэн Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тинк танк байгууллагын цахим хуудсан дээр Монгол улсад санал болгосон гарц бүхий тайлан бэлтгэж тавихаар болсон бөгөөд хэрвээ энэ мэргэжилтэнг Монгол улсад хуурай боомт эсвэл түүний хэсэг болох терминал тус бүрийг улсаас /маш том хөрөнгө оруулалтын төсөл/ эсвэл хувийн хэвшлээс барьж байгауулах төслүүдийг бэлтгэх, хэрэгжүүлэх явцад зөвлөхөөр ажиллуулбал ихээхэн хувь нэмэртэй байх болно.