монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Чех Монголын өдөр худалдааны харилцааг улам бэхжүүлэв

2013 оны 4 сарын 30-ны өдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим дээр болсон чехийн компаниудын бүтээгдхүүний үзэсгэлэн цаашдын худалдааны хамтын харилцааг хөгжүүлэх агуу их хүсэл сонирхлыг баталгаажууллаа.

Энэхүү арга хэмжээг Монгол улсад суугаа БНЧУ-ын элчин сайдын яам МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан юм. Зарим үзэсгэлэн гаргагчид нь БНЧУ-ын худалдааны танхимийн төлөөлөгчдийн бүрэлдхүүний хэсэг байсан. Чехийн бизнесменүүд болон тэдгээрийн монголын албан ёсны төлөөлөгчид төрөл бүрийн салбарын бүтээгдхүүн үйлчилгээгээ сурталчилсан. Үүнд:  онгоц үйлдвэрлэл, бүх төрлийн ундааны болон хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэл, бетоны үйлдвэрлэл, болор шилэн эдлэлүүд, гэрэлтүүлгийн үйлдвэрлэл, бүтээн байгуулагчид, хот байгуулалт, екологийн зуух яндангийн систем, олон улсын логистик тээвэр зуучлал, ухаалаг цахилгаан ба мэдээллийн технологийн шийдэл, автомашины дугуй, агааржуулалтын систем, радиатор, ариун цэврийн өрөөний тоноглол,  хуванцар хоолойн систем, малыг ялган тэмдэглэх ээмэг,  эрүүл мэндийн салбар, хүнсний бүтээгдэхүүнүүд (шар айраг, мюсли) гэх мэт (нэрсийн жагсаалтыг хавсаргав)

Үзэсгэлэнгийн ёслолын арга хэмжээг БНЧУ-ын тэргүүн шадар сайд Карел Шварценберг, Монгол улсын барилга хот байгуулалтын сайд Ц. Баярсайхан, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимийн дарга С. Дэмбэрэл нар үг хэлж нээв.

Арга хэмжээний үеэр чехийн уламжлалт гахайн махан зуушны амталгааг ивээн тэтгэсэн Алтан тариа  /”Монгол порк”/ компанийн хамт олонд, чехийн будеовицкий будвар шар айргаар үйлчилсэн Макс группийнханд мөн компаниудад орчуулга хийхэд нь туслалцаа үзүүлсэн чех хэлний монгол оюутнуудад чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

Attachments

uzesgelend oroltsogchdin jagsaalt 126 KB DOC (Word document) May 6, 2013

Galleries


czechmongolianday