
Чех-Монголын худалдааны форум
06.04.2021 / 05:38 | Aktualizováno: 07.04.2021 / 05:06
БНЧУ, Монгол улс хоорондын худалдааны харилцааг дэмжих зорилгоор Монгол улсад суугаа БНЧУ-ын элчин сайдын яам БНЧУ-ын Эдийн засгийн танхим, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 2021 оны 3 сарын 31-ний өдөр төрөл бүрийн салбарын чех, монголын бизнес эрхлэгчдийн цахим уулзалтыг зохион байгууллаа. Арга хэмжээний зорилго нь худалдааны болон бизнес эрхлэгчдийн сонирхлыг хэлэлцэж хоёр талаасаа харилцан тодорхой санал, эрэлт хэрэгцээнийхээ талаар ярилцах явдал юм.
Арга хэмжээг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский, БНЧУ-ын Худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскы болон Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх захирал Т. Дүүрэн нар нээсэн юм. Үргэлжлээд 40 гаруй оролцогч компани тус бүр барилга, хөдөө аж ахуй, эрчим хүч, эрүүл мэнд, нисэх, усны менежмент, хог хаягдал боловсруулах, тээвэрлэлтийн чиглэлээр харилцан Б2Б уулзалт хийсэн юм.
Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны зохион байгуулсан тус арга хэмжээний зорилго нь өнөөгийн КОВИД 19-ын тархалтын нөхцлийн нөлөөнөөс бий болж буй саадыг хязгаарлаж замаар хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн харилцааны хөгжлийг сэргээх зорилготой байсан юм.