монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Монголын зах зээлд чехийн Škoda машинууд орж ирлээ

2013 оны 6-р сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хот дахь “Мишээл Экспо“ үзэсгэлэнгийн төвд „Авто Экспо 2013“ үзэсгэлэн худалдаа болж өнгөрлөө. Млада Болэславын үйлдвэрээс ирсэн чехийн Škoda машинууд нь үзэсгэлэнд шинэ зүйл байлаа.

Нилээд хэдэн жил чехийн „Škoda Auto“ компанийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж буй монголын „ Бодиз Аутомотив“ компани анх удаа Škoda-гийн Octavia 2013 /Elegance/, Fabia /Ambition/, Rapid /Ambition/ ба SuperB 1800 cc загваруудыг танилцууллаа. Компанийн менежерийн хэлснээр санал болгосон Škoda машинууд хийц болон боломжийн үнээрээ үзэсгэлэнг сонирхогчдын анхаарлыг мэдэгдэхүйц татсан байна. Хар өнгөтэй, хүчирхэг Škoda SuperB машин гол тайзны өмнө, улаан хивсэн дээр бусад машинуудаас онцгой байрлаж олны анхаарлыг их татсан байна. Үзэсгэлэнд Škoda-гийн машинуудаас гадна Toyota ба Subaru-гийн машинууд л тавигдсан ба энэ нь Škoda-гийн хувьд монголын үйлчлүүлэгчдийн дунд боломж байгааг харуулж байна.

Саяхан нийтлэгдсэн Азийн зах зээл дэх машинуудын аюулгүй байдлын талаарх судалгаанд Škoda машин нь Mercedes машинаас ч түрүүлж япон машинуудын дараа 2-р байр эзэлсэн болон Монголд гардаг оросын телевизийн сувгуудаар Škoda машинуудын сурталчилгаа байнга гардаг нь монголын хэрэглэгчид тус машиныг сонирхох шалтгаан нь болсон гэж Элчин сайдын яам дүгнэж байна.

Galleries


Skodovka