Монголиа Майнинг 2017 үзэсгэлэнгээс чехүүд шагнал хүртлээ
07.04.2017 / 08:04 | Aktualizováno: 26.03.2021 / 05:43
Монгол улсад зохиогдсон энэ жилийн хамгийн ач холбогдол бүхий үзэсгэлэнгээс чехийн ИНКО инженийрэнг компани хамгийн сайн технологитой компаниар шалгарлаа. Чехийн экспортыг дэмжигч Чехийн худалдааны агентлаг үзэсгэлэнгийн хамгийн сайн түншээр шалгарав. Уул уурхай болон эрчим хүчний салбарт технологи бүтээгдхүүнээ санал болгохоор ирсэн 5 чех компаний үзэсгэлэнгийн оролцоог Улаанбаатар дахь БНЧУ-ын Элчин сайдын яам БНЧУ-ын Үйлдвэр худалдааны яамны санхүүжилтээр эдийн засгийн дипломацийг дэмжих төсөл хэлбэрээр дэмжиж хэрэгжүүлсэн юм.
Дэлхийн 16 орны 130 гаруй компаний ихээхэн өрсөлдөөнтэй орчинд Чех улс өөрийн танилцуулгаараа мэргэжлийн олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан гэж хэлж болно. ИНКО инженийрэнг ХХК, ЭНЭЛЕКС ХХК, ЗАМ-СЕРВИС ХХК, Т Машинери ХК болон Белт-сервис ХХК –компаниудын хамтын оролцоог НОВУММ хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Зефир ХХК зохион байгуулж Чех Трэйд агентлаг хэрэгжүүлсэн юм. Мөн БНЧУ-ын элчин сайд болон бусад чухал зочдын оролцоотойгоор Чехийн ИНКО инженийрэнг ХХК монголын Нью Эко Энержи компанитай хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан явдал нь хэвлэл мэдээллийнхний сонирхлыг татсан юм. Үзэсгэлэнгийн талбай тэр чигээрээ түрээслэгдсэн байсан нь хувийн секторынхон ирэх жилээс монголын эдийн засаг сайжирна гэдэгт итгэл төгс байгааг харуулж байна.
Үзэсгэлэн эхлэхийн өмнөх өдрийн үдээс хойш буюу 4 сарын 4-ний өдөр БНЧУ-ын ЭСЯ –наас монголын 30-аад компани оролцсон чех комданиудын уулзалтыг зохион байгуулсан. Хатагтай элчин сайд И. Гроллова хэлсэн үгэндээ “Өөрсдийн санал болгож буй техник, технологиороо монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын өргөн хэрэгцээ, шаардлагыг хангах боломж бүхий манай чехийн компаниудын төлөөлөлтэй уулзахаар сонирхож ирсэнд бид маш их баяртай байна” хэмээн дурьдаж байлаа. Компани тус бүрийн танилцуулгын дараа Чехийн олборлолтын техникийн ассоациацийн товч танилцуулгыг бас хийв. Тус байгууллага нь БНЧУ-ын Элчин сайдын яамтай хамтран Монголиа Майнинг 2017 үзэсгэлэнг чехийн компаниудын боломжийн талаар дотоодын компаниуд илүү мэдэж авах чухал боломж хэмээн тодотгож үзсэн юм.
Үзэсгэлэнд оролцогсдод зориулсан оройн хүлээн авалтын арга хэмжээний үеэр Чех трэйд агентлаг “Хамгийн сайн түнш”, ИНКО инженийрэнг компани “Хамгийн сайн технологи” – той компаниар тус тус тодорч шагнагдлаа. Дотоодын олон нэртэй компаниудын болон төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон энэхүү арга хэмжээний үеэр шагнал авсан чех улсын талаар хэвлэл мэдээлэлд нэлээд сайн тархсан.
Ладислав Хораак, Улаанбаатарт суугаа БНЧУ-ын ЭСЯ-ны эдийн засгийн дипломат