монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo LinkedIn logo

2027 оны “Aid for Trade” худалдааг дэмжих хөтөлбөр

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам 2027 онд хэрэгжүүлэх “Aid for Trade” худалдааг дэмжих хөтөлбөрийн төслийн саналыг хүлээн авч байна. Тус хөтөлбөрийн хүрээнд нэг жилийн хугацаатай жижиг хэмжээний төсөл болон тоног төхөөрөмжийн худалдан авалтыг ихэвчлэн НӨАТ багтсан 1 сая чех крон хүртэлх хэмжээнд санхүүжүүлэх боломжтой. Төслийн саналыг 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хүлээн авна.

“Aid for Trade” хөтөлбөр нь Бүгд Найрамдах Чех Улсын гадаад хөгжлийн хамтын ажиллагааны “CzechAid” хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны яамнаас удирдан хэрэгжүүлдэг. Хөтөлбөр нь түнш орнуудын худалдаа, бизнесийн орчин, үйлдвэрлэлийн чадавх, ноу-хау, технологийг хөгжүүлэх, мөн олон улсын зах зээлд нэгдэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүдийг дэмжих зорилготой.

Төслийн санал нь Монгол Улсын хэрэгцээ шаардлага, хөгжлийн тэргүүлэх чиглэлд үндэслэсэн байх бөгөөд “Aid for Trade” хөтөлбөрийн зорилт, чиглэлд нийцсэн байна. Санхүүжилтийг эдийн засгийн хөгжил, эрчим хүч, Европын Холбооны стандартыг нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, тээврийн дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, ойн аж ахуй болон худалдааг хөгжүүлэхтэй холбоотой бусад салбарт ашиглах боломжтой.

Төслийн саналыг Монгол Улсын төрийн аль ч байгууллага, тухайлбал яам, түүний харьяа төрийн агентлаг болон орон нутгийн захиргааны байгууллага оруулах эрхтэй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн төслийн санаачилгыг холбогдох салбарын яамтай урьдчилан зөвлөлдөж, дэмжлэг авсан тохиолдолд оролцох боломжтой бөгөөд төслийн саналыг тухайн яам эсвэл түүний харьяа байгууллагаар дамжуулан ирүүлнэ.

Төсөлд санал оруулахын тулд “Development Cooperation Identification Form Aid for Trade” маягтыг бөглөх шаардлагатай. Мөн төслийн чиглэлийг Чехийн өөрсдийн чиглэлд тохирох нийлүүлэгч талтай урьдчилан зөвлөлдөж, дэмжлэгийг нь авахыг зөвлөж байна.

2027 онд Монгол Улсад хэрэгжүүлэх төслийн саналыг 2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд ирүүлнэ. Элчин сайдын яам ирүүлсэн саналуудыг үнэлгээг хийж шаардлага хангасан төслийн саналуудыг БНЧУ-ын Үйлдвэр, худалдааны яаманд уламжлан хүргүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтсээс Ulaanbaatar.commerce@mzv.gov.cz цахим шуудангаар лавлана уу.

 

Development Cooperation Identification Form Aid for Trade (DOCX, 102 KB)