монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

“Олон улсын Хүүхдийн дүрслэх урлагийн Лидицэ’ 53 дахь удаагийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна

Тэмцээн болон үзэсгэлэн нь дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр олон мянган хүүхдийг холбодог дэлхийн хамгийн том үзэсгэлэнгийн нэг юм.

Уралдааны сэдэв:

53 дахь удаагийн Олон улсын Хүүхдийн дүрслэх урлагийн Лидицэ үзэсгэлэнд зориулан дараах сэдвийг сонгов.

ТОГЛОХ / Тоглоомоор ертөнцийг танин мэдье

Бид өнөөдөр утаснаас өөр зүйлээр тоглож байгаа болов уу?

Бүтээлийн техник

  • Гар зураг/уран зураг
  • График
  • Холимог арга
  • Гэрэл зураг
  • Кино бичлэг/хүүхэлдэйн кино
  • Урлагийн объект

Уралдааны нөхцөл:

  • Уралдаанд зөвхөн 4 – 16 насны хүүхэд оролцоно. Хөгжлийн бэрхшээлтэй оролцогчид насны хязгаарлалтгүйгээр тэмцээнд оролцох эрхтэй.
  • 2 хэмжээст бүтээлийн хавтангийн дээд хэмжээ – 70 х 50 см.
  • 3 хэмжээст бүтээлийн дээд хэмжээ – 100 х 70 х 40 см, дээд жин 10 кг.
  • Нэг оролцогч уралдаанд нэг хэлбэрээр (уран зураг, гар зураг, сийлбэр, холимог аргын, гэрэл зураг, кино бичлэг/хүүхэлдэйн кино, 3 хэмжээст объект) хамгийн ихдээ хоёр бүтээл ирүүлж болно. Харин өөр өөр хэлбэрээр хэд хэдэн бүтээл ирүүлэх боломжтой.
  • Гэрэл зураг сайн чанарын цаасан дээр хэвлэгдсэн байх.
  • Кино бичлэг – богино хэмжээний кино болон хүүхэлдэйн кино хамгийн ихдээ 3 минутын урттай байх
  • Бүтээлийн зөвхөн эх хувийг ирүүлнэ.

Уралдаанд бүтээл ирүүлэх болон бүтээлийн шошго бөглөх заавар:

  1. 2025 оны 2-р сарын 5-ны өдрийн дотор уралдаанд оролцох бүтээлийг Улаанбаатар хот дахь БНЧУ-н ЭСЯ-нд Бүртгэлийн маягт оролцогчдын нэрсийн хамт (уг нийтлэлд хавсаргасан) болон бүтээлийн ар талд наах шошго бэлтгэж ирүүлнэ.

Бүртгэлийн маягт болон бүтээлийн ар талд наах шошгыг доорх зааврын дагуу бэлтгэж авчирна уу.

  1. Хүүхдийн нэр, овог (энэ дарааллаар: 1. Нэр, 2. Овог)
  2. Хүүхдийн  нас, хүйс
  3. Бүтээлийн нэр
  4. Бүтээлийн техник
  5. Бүтээл ирүүлж буй байгууллага болон сургуулийн нэр, дэлгэрэнгүй хаяг (Нэр, гудамж, шуудангийн хаяг, хот, улс). Шагналтай холбоотой мэдээлэл уг хаяг руу илгээгдэнэ.
  6. Уралдаантай холбоотой асуудлаар байгууллагатай харилцах и-мэйл хаяг, сургуулийн цахим хуудас болон дүрслэх урлагийн багшийн и-мэйл хаяг
  7. Хэрвээ хүүхэд хувиараа оролцож байгаа бол нэр, нас, хүйс, гэрийн хаяг болон эцэг эхийн и-мэйл хаягийг бичих (хувиараа оролцож буй оролцогчийн бөглөх маягтыг энэхүү холбоосоор орж, татаж авна уу:

Шошго дээрх тэмдэглэгээ, танилцуулгыг гаргацтай, ЛАТИН, ДАРМАЛ ТОМ үсгээр /компьютер дээр бөглөөд хэвлэвэл сайн/ бөглөнө. Энэхүү нөхцөлийг хангаагүй бүтээл уралдаанд хамрагдахгүй болохыг анхаарна уу.

Анхаарах зүйлс: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй. Уралдаанд бүтээлийн зөвхөн эх хувийг хүлээн авна. Зураг илгээхдээ зургийн өнгө, будаг нь арилахаас сэргийлнэ үү. Зөвхөн тухайн оны өгөгдсөн сэдвийн хүрээнд бүтээл хүлээн авна. Зааснаас том хэмжээтэй, шошго нь сайтар тэмдэглэгдээгүй бүтээлийг хүлээн авахгүй.

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, мөн уралдаанд кино бичлэг, хүүхэлдэйн кино бүтээл ирүүлэхтэй холбоотой заавар, удирдамжийг дараах цахим хуудсаас авна уу

https://www.mdvv-lidice.cz/en/invitation/

Уралдаантай холбоотой асуудлаар Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-тай дараах утас, и-мэйлээр холбоо барина уу,

Утас:                           32 18 86 (24), 99098116

И-майл хаяг:              ulaanbaatar@mzv.gov.cz