монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Ministry or Education, Youth and Sport
Article notification Print Decrease font size Increase font size

2023 оны Чех хэлний Зуны сургуульд урьж байна

(This article expired 25.02.2023.)

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам уламжлал ёсоор Слав судлалын зуны сургуульд монгол оюутнуудад зориулан чех хэлний сургадтын тэтгэлэгт хамрагдах боломжийг олгож байна.

Сургалтууд нь зуны саруудад (7-р сараас 9-р сар хүртэл) явагддаг ба хөтөлбөрийг хэрэгжүүлж буй дээд боловсролын байгууллага бүрээс тодорхойлсон хичээлийн агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилдэг бөгөөд гадаад оюутнууд, багш, орчуулагч, хэлмэрч болон чех болон слав судлалын салбарын бусад мэргэжилтнүүдэд зориулагдсан болно.

Зуны сургууль нь өргөн цар хүрээтэй тул чех хэл, утга зохиол, түүх, соёлыг сонирхдог бусад бүх хүмүүст нээлттэй. Зуны сургуулиуд нь янз бүрийн түвшний мэргэжлийн хэлний курс, Чехийн уран зохиол, соёл, түүхийн талаарх семинар, театр, хөгжим, бүжгийн үзүүлбэр, аялал гэх мэт чөлөөт цагийг өнгөрөөх арга хэмжээг санал болгодог.

Монгол оюутнуудад дараах 6 тэтгэлэг (квот) олгох юм.

Карлын их сургуулийн харьяа Подебради дах Хэл, бэлтгэл сургалтын институт (3)

- Плзен дэх Баруун Бохемийн их сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн институт (1)

- Ческе Будеёвицэ дэх Өмнөд Бохемийн Их Сургуулийн Урлагийн Факультет (2)

 

Квотын хуваарилалтыг Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээр (БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хооронд байгуулсан хэлэлцээр)-ийн үндсэн дээр өмнөх тогтсон практикт үндэслэнэ.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана. Үүнд:

  • Хоол хүнс ба байрлах газар (өглөөний, өдрийн, оройн хоол багтана)
  • Курсын төлбөр
  • Зуны сургуулийн курсын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ ба аялалд үнэгүй хамрагдах эрх

Тэтгэлэгт дараах зүйлс хамрагдахгүй.Үүнд:

  • Олон улсын тээврийн зардал
  • Виз олголттой холбоотой зардлууд
  • Даатгалын зардал

Өргөдлийг бүрэн гүйцэд бөглөсөн өргөдлийн маягт ба түүний дагалдах бичиг баримтын хамтаар Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яаманд 2023 оны 2-р сарын 24-ний өдрийн дотор илгээнэ. Өргөдлийн маягтыг Англи хэлээр бөглөх ёстой бөгөөд мөн Чех хэлээр бөглөсөн байж болно. Зуны сургуулийн албан ёсны зарыг монгол хэлээр дараах холбоосоор үзнэ үү: БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНЫ ЗУНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА | Боловсрол, шинжлэх ухааны яам. (meds.gov.mn)

Зуны сургууль нь дээр дурдсан тэтгэлгийг аваагүй буюу түүнд өргөдөл гаргах боломжгүй бөгөөд холбогдох зардлаа өөрсдөө гаргах хүсэлтэй гадаадын иргэдэд мөн нээлттэйЭнэ тохиолдолд дээрх “тэтгэлэг”-т хамаарахгүй өргөдлийг сонгосон факультет эсвэл байгууллага руу шууд илгээнэ.  

Зуны сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон шаардлагатай материалийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудаснаас авна уу.