Визийн болон консулын хэлтсийн үйлчилгээний хураамжууд
05.12.2016 / 07:34 | Aktualizováno: 27.06.2025 / 09:33
2014 оны 3-р сарын 1-ний өдрөөс эхлэн бүх визийн болон консулын хэлтсийн үйлчилгээний хураамжийг Чехийн Үндэсний Банкны ханшаас хамааран ЕВРО-гоор Монгол Улсад суугаа БНЧУ-ын ЭСЯ-ны №1 болон №2 цонхон дээр бэлнээр хүлээн авч байгаа болохыг анхааруулж байна.
Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Консулын болон Визийн хэлтэс нь консулын үйлчилгээний болон визийн хураамжуудыг зөвхөн ЕВРО-гоор хүлээн авах ба тус дэвсгэрт нь АЛИВАА ГЭМТЭЛГҮЙ байх шаардлагатай болно.
Доорхи хүснэгтэд чех кроноор дурьдагдсан ЕВРО-гоор хүлээн авдаг хураамжууд нь сар бүрийн валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан өөрчлөгддөг болохыг анхаарна уу!
Учир нь ямар нэгэн байдлаар тэмдэглэгээ хийгдсэн, хуучирсан, урагдаж гэмтсэн дэвсгэртийг орон нутгийн банк Элчин сайдын яамнаас хүлээн авахгүй байгаа тул консулын хэлтэс ч мөн хүлээн авах боломжгүй юм!
Иймд виз мэдүүлэгчдийг ЕВРО худалдан авахдаа валют арилжааны төв бус зөвхөн банканд хандахыг хүсч байгаа бөгөөд худалдаж авахдаа урагдаж гэмтсэн, тэмдэглэгээтэй байгаа эсэхийг сайн шалгаж авахыг анхааруулж байна.
ВИЗИЙН БОЛОН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖУУД
90 ХОНОГ ХҮРТЭЛХ ВИЗ (нэг удаа, хоёр удаа болон олон удаагийн орох, гарах /мульти төрлийн гэх/, нисэх дээрх виз) (6-аас доош насны хүүхэд үнэгүй, 6– 11 насны хүүхэд 45 ЕВРО) |
90 ЕВPO |
БОГИНО ХУГАЦААНЫ ШЕНГЕНИЙ ВИЗИЙН ТАТГАЛЗСАН ХАРИУ/ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН/ЦУЦАЛСАН ШИЙДВЭРИЙГ ШИНЭЭР ДАХИН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХ (ЕХ-ны гэр бүлийн гишүүнд хамаарахгүй) |
80 ЕВPO |
УРТ ХУГАЦААНЫ ВИЗ ЭСВЭЛ УДААН ХУГАЦААНЫ ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРЛИЙГ ӨӨРИЙН БИЕЭР МЭДҮҮЛЭХ НӨХЦӨЛӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨН МЭДҮҮЛЭХ ТОХИОЛДОЛД |
2500 чех крон |
90-ЭЭС ДЭЭШ ХОНОГИЙН ВИЗ (бизнес эрхлэх зорилгоор урт хугацааны визийн төрлөөс бусад) (6-аас доош насны хүүхэд үнэгүй) |
2500 чех крон |
БИЗНЕС ЭРХЛЭХ ЗОРИЛГООР УРТ ХУГАЦААНЫ ВИЗ |
5000 чех крон |
ОРШИН СУУХ ЭРХ МЭДҮҮЛЭХ (үүнд: ажил эрхлэх зорилгоор оршин суух болон цэнхэр карт хүсэгчдээс бусад бүх виз мэдүүлэгчид, хүүхэд хамаарна) |
2500 чех крон |
АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ЭСВЭЛ ЦЭНХЭР КАРТЫН ӨРГӨДӨЛ ГАРГАХ |
5000 чех крон |
ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ – насанд хүрэгсдэд (биометрийн өгөгдөл бүхий) |
2400 чех крон |
ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ – 15 - аас доош насны хүүхэд (биометрийн өгөгдөл бүхий) |
400 чех крон |
ЯАРАЛТАЙ АЯЛЛЫН БАРИМТ БИЧИГ ОЛГОХ (үндэсний болон ЕХ) |
800 чех крон |
ГЭРЛЭЛТ/ ТӨРСНИЙ/ НАС БАРСНЫ ГЭРЧИЛГЭЭ |
600 чех крон |
ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЭЛЖ БАЙГААГҮЙ ТУХАЙ ТОДОРХОЙЛОЛТ |
400 чех крон |
ГАРЫН ҮСГИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ |
500 чех крон |
ХУУЛБАРЫН ҮНЭН ЗӨВИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ |
600 чех крон |
ОРЧУУЛГЫН ҮНЭН ЗӨВИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ |
600 чех крон |
НАС БАРАГЧИЙН ЦОГЦОСЫГ ТЭЭВЭРЛЭХЭД ЗОРИУЛСАН ДАГАЛДАХБИЧИГ ӨГӨХ ҮЙЛЧИЛГЭЭ |
400 чех крон |
ВИЗИЙН ХУРААМЖААС ДАРААХ ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ:
- Европын холбооны иргэний гэр бүлийн гишүүн, Европын холбоотой эдийн засгийн бүсийн гэрээ хэлэлцээртэй орны иргэн эвсэл Европын холбоотой олон улсын гэрээ хэлэлцээртэй орны иргэний иргэншилийг нь харгалзахгүйгээр чөлөөлнө;
- 6 хүртэлх насны хүүхэд;
- Дипломат болон албан паспорт эзэмшигч албан ажлаар МУ-ын ГХЯ-ны ноот бичигтэй зорчих тохиолдолд.
Визийн хураамжаас дараах төрлийн виз мэдүүлэгчид чөлөөлөгдөх боломжтой:
- 6-аас 18 насны хүүхэд;
- 25 наснаас доош насныхан ашгийн бус байгууллагаас зохион байгуулж буй семинар, хурал, спорт, урлаг соёлын арга хэмжээ эсвэл боловсролын арга хэмжээнд оролцох тохиолдолд;
- Тэтгэлэгээр суралцах зорилгоор урт хугацааны виз (оршин суух зөвшөөрөл бус) мэдүүлэгч.
Эдгээр төрөлд багтаж буй иргэдийг визийн хураамжаас чөлөөлөх эсэх нь элчин сайдын яамны шийдвэрээс хамаарна.