монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Суралцах зорилгоор урт хугацааны виз мэдүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

Виз хүсэж буй оюутнууд (90 –ээс дээш хоногийн урт хугацааны виз мэдүүлж байгаа тохиолдолд) урт хугацааны визийн маягтыг  үнэн зөв бөглөн, гарын үсэг зурсан байх ёстой.

1) Виз хүсэж буй оюутнууд (90 –ээс дээш хоногийн урт хугацааны виз мэдүүлж байгаа тохиолдолд) урт хугацааны визийн маягтыг  үнэн зөв бөглөн, гарын үсэг зурсан байх ёстой. Уг маягтыг Гадаад хэргийн яам болон Чех улсын Дотоод хэргийн яамны цахим хуудаснаас авах боломжтой:

https://www.mvcr.cz/clanek/tiskopisy-a-vzory.aspx?q=Y2hudW09Mg%3D%3D

 Мөн дараах баримт бичгүүдийг Чех хэл дээр эх хувиар нь бэлтгэнэ:

  • Сургуульд тэнцсэн бичиг
  • Байрны бичиг
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт албан ёсны шүүхийн орчуулагчаар Чех хэл рүү орчуулсан байх
  • 18 нас хүрээгүй бол эцэг, эхийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан албан ёсны шүүхийн орчуулагчаар Чех хэл рүү орчуулсан байх

Хэрэв сүүлийн 3 жилд гадаад улсад (Солонгос, Япон г.м) тасралтгүй 6 ба түүнээс дээш хугацаагаар оршин суусан тохиолдолд тухайн улсаас эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт эх хувиар албан ёсны баталгаат орчуулгатай нэмэлтээр өгнө.

Нэмэлтээр санхүүгийн баталгаа:

  • Сүүлийн 6 сарын дансны дэлгэрэнгүй хуулга болон тодорхойлолт Англи хэл дээр
  • гадаадад байх хугацаандаа мөнгө татан авах боломжтой хүчин төгөлдөр олон улсын  банкны карт

Хэрэв оюутнууд тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийн хэмжээ болон хэрхэн олгогдох тухай тодорхойлолтыг Чех хэл дээр эсвэл Чех хэл рүү албан ёсны шүүхийн орчуулагчаар орчуулсан байдлаар нэмэлтээр өгөхийг зөвлөж байна.

Хэрэгцээт санхүүгийн хэмжээг доорх холбоосоор харна уу:

https://www.mvcr.cz/clanek/prostredky-k-pobytu-pro-ucely-dlouhodobeho-viza.aspx

Дээрх бичиг баримтууд нь олгогдсон хугацаанаас хойш 180 хоног хэтрээгүй байх.

  • Урт хугацааны виз нь хамгийн ихдээ 365 хоногоор олгогддог. Иймд гадаад паспортын дуусах хугацаа нь урт хугацааны виз дуусах өдрөөс хойш 3 сар хүчинтэй байна.
  • 3x паспортын цээж зураг.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор харна уу:

https://www.mvcr.cz/clanek/vizum-k-pobytu-nad-90-dnu-dlouhodobe.aspx?q=Y2hudW09Mg%3d%3d *

 

2) Оюутнууд Баасан гаригт орон нутгийн цагаар 8:30 минутад виз мэдүүлэх хүсэлтээ цахим хаягаар илгээнэ.

Цахим хаяг: student_ulaanbaatar@mzv.cz, эсвэл ulaanbaatar.student@mzv.gov.cz

 

Элчин сайдын яамны ачааллаас шалтгаалж виз мэдүүлэх ярилцлагын товыг ихэнхдээ дараагийн долоо хоногт байхаар олгодог. Бүх баримт бичиг нь бүрдсэн цагт виз мэдүүлэх тов хүсэхийг зөвлөж байна.

3) Суралцах зорилгоор урт хугацааны визийн хураамж  нь 2 500 Чех крон байдаг ба Улаанбаатар хотод суугаа Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам визийн хураамжийг зөвхөн Eврогоор хүлээн авна. Өнөөгийн валютын ханшаар визийн хураамж 100 Евро байна.

Чехийн Боловсрол, залуучууд, спортын яам болон Гадаад хэргийн яамны Визийн хэлтэс хоорондоо тохиролцсон тохиолдолд оюутнуудыг түргэвчилсэн горимын хөтөлбөрт хамруулах боломжтой.  Чехийн Гадаад хэргийн яамны Визийн хэлтсийн зааварчилгааны дагуу оюутнуудыг түргэвчилсэн горимд хамруулна мөн зааварчилгаанд дурдагдсан тохиолдолд визийн хураамжгүйгээр хүлээн авах боломжтой. Хуульд өөрөөр заагаагүй бол манай яам бие даан аливаа тусгай үйлчилгээ үзүүлэх боломжгүй болохыг анхаарна уу. Тусгай үйлчилгээг (жишээ нь: түргэвчилсэн горим) зөвхөн Гадаад хэргийн яамны (MFA) зааварчилгааны дагуу үзүүлэх боломжтой.

Баримт бичгээ бэлтгэх нь оюутан тус бүрийн хариуцлага бөгөөд зохих журмын дагуу бүрдүүлэлт хийх үүрэгтэй тул ВИЗ МЭДҮҮЛЭГТЭЙ ХАМААРАЛТАЙ БАРИМТ БИЧГИЙГ ЭЛЧИН САЙДЫН ЯАМААР ДАМЖУУЛАН ХҮЛЭЭН АВАХГҮЙ БӨГӨӨД ХАРИН ВИЗ МЭДҮҮЛЭГЧ ӨӨРИЙН ХАЯГААР ШУУД ХҮЛЭЭН АВАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА. Бичиг баримтаа дутуу бэлтгэсэн тохиолдолд манай яам хүлээн авахгүй тухай тодорхойлолт гаргах болно. Энэ нь виз мэдүүлгийн үйл явцыг хойшлуулна.

Манай Элчин сайдын яам визийн өргөдөл хүлээн авсан өдөр визийн системээр дамжуулан БНЧУ-ын Дотоод хэргийн яамны OAMP руу мэдээлдэг. Виз мэдүүлгийн баримт бичгийг долоо хоног бүр БНЧУ-ын Дотоод хэргийн яам руу шуудангаар илгээдэг бөгөөд Дотоод хэргийн яамны OAMP нь дунджаар 60 хоногийн хугацаанд шийдвэрлэдэг. Түргэвчилсэн горимд хамрагдсан оюутнуудын шийдвэр OAMP-ын илүү хурдан ирдэг болно. Гэсэн хэдий ч, урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрлийн шийдвэрийг зөвхөн Чех улсын Дотоод хэргийн яам хариуцан ажилладаг. Тиймээс манай яам виз мэдүүлгийн үйл явц, үр дүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй болно.

 

Урт хугацааны (бизнес эрхлэхээс бусад) виз мэдүүлэх гадаадын иргэн нь эхний сардаа амьжиргааны доод хэмжээнээс 15 дахин их хэмжээний санхүүтэйгээ нотлох шаардлагатай (Засгийн газрын 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 436/2022 тоот тогтоолын дагуу 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн амьжиргааны доод хэмжээ нь 3,130 крон байна). Чех улсад амьдрах дараа дараагийн сар бүрийг амьжиргааны доод хэмжээнээс 2 дахин их хэмжээний санхүүтэйгээ нотлох шаардлагатай, өөрөөр хэлбэл 1-р сарын 1-нээс 6-р сарын 30-ний хооронд Чех улсад амьдрахад гадаадын иргэний нотлох санхүүжилт:

(15 * 3,130) + (5 * 2 * 3,130) = 46,950 + 31,300 = 78,250 крон,

Чех улсад 1 жил амьдрахад нотлох санхүүжилт:

(15 * 3,130) + (11 * 2 * 3,130) = 46,950 + 68,860 = 115,810 Крон

Тус санхүүгийн баталгаа нь хувийн эсвэл тэтгэлгийн /улсын эсвэл сургуулийн / нийлбэр байж болно.

https://www.mvcr.cz/clanek/vizum-k-pobytu-nad-90-dnu-dlouhodobe.aspx?q=Y2hudW09Mg%3d%3d

 

*OAMP – Чех дэх Гадаад иргэдийн харьяатын газар