Элчин сайдын яамны хэвлэлийн мэдээ
Монгол дах хэвлэл мэдээллийн хэрэгслийн өнөөгийн байдал
Монгол улс 1990 онд олон намын тогтолцоотой болсноос хойш хэвлэл мэдээллийн салбарт томоохон өөрчлөлт шинэчлэл өрнөсөн нь аажмаар уг салбарыг олон оролцогч бүхий Азийн өргөн уудам бүс нутаг дах хамгийн их хэвлэлийн эрх чөлөө бүхий талбаруудын нэг болгосон. Хэвлэн нийтлэх болоод үг хэлэх эрх чөлөөг 1992 оноос үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн. Хэвлэл мэдээлэлд хяналт - цензур тавихыг 1998 оноос хуулиар хориглосон. Ерөнхийдөө Монголын одоогийн төрийн эрх баригчид үг хэлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөг хүндэтгэн үздэг. Гэвч өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл олгох, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөлийн бүтэц, мөн түүнчлэн голдуу орон нутгийн жижиг телевиз төлбөрөө төлөхгүй байх гэх мэтчилэн тодорхой хэмжээний асуудал ажиглагдсан хэвээр байна. Глоб Интернэшнл хэмээх хөндлөнгийн байгууллага 1999 оноос хойш Монголын хэвлэл мэдээллийн салбар дах ардчиллыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд идэвхитэй ажилласаар ирсэн. 2006 онд Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан нь ийнхүү хөгжихөд ихээхэн түлхэц болсон.
Гэвч сэтгүүлзүйн салбарын туршлагатай мэргэжилтнүүдийн үзэж буйгаар одоог хүртэл уг тогтолцоо нь редакторуудад хариуцлага тооцох механизм болон үүрэг хариуцлагын эрсдлийг хангалттай сайн анхааран үзэж чаддаггүй байна. Тухайлбал, хүнийг гүтгэн доромжлоход хэрхэн шийтгэхийг бүхлээр нь тухайн сэтгүүлчийн гарт үлдээсэн. Энэ нь өөрөө өөртөө хяналт тавихад хүргэсэн бөгөөд ингэснээр мэргэжлийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хөгжлийг дэмжихгүй нь тодорхой.
Одоогийн байдлаар 3 сая Монголчуудын хувьд 550 хэвлэл мэдээллийн хэрэгсэл (үүнээс зөвхөн телевиз 149 байна гэж 2012 онд тоологдсон) байгаа бөгөөд тэдгээрт 5000 гаруй сэтгүүлчид ажиллаж байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь хувийн секторийнх бөгөөд дотоодод нэвтрүүлгээ цацдаг. Хуучны Монголын Үндэсний Радио, Телевиз 2005 онд олон нийтийн байгууллага болж өөрчлөгдсөн. Хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн зүгээс ирэх өрсөлдөөн ширүүсч байгаа ч тус телевиз, радио нь үзэгчдийн тоо өндөртэй, үзэгч сонсогчдын дунд түгээмэл хэвээр байна.
Олон нийтийн радио, телевиз алслагдсан газарт амьдарч буй нүүдэлчин малчдын дунд одоо ч ноёрхсон хэвээр байгаа боловч улс орны хэмжээнд хиймэл дагуулын телевиз, интернэтийн нөлөө аажмаар нэмэгдэж байна. Монгол улсад БНХАУ, ОХУ, Энэтхэг, Япон, БНСУ, бусад олон Европын орнуудын янз бүрийн хөтөлбөрийг нэвтрүүлдэг CNN, BBC, National Geographic Channel зэрэг 90 кабелын сувгийг санал болгодог 15 кабелын телевиз ажиллаж байна. Интернэтийг ямар нэгэн байдлаар хязгаарладаггүй. InternetWorldStats байгууллагын тооцоолсноор 2014 оны дунд үе гэхэд Монгол улсад нийтдээ 636,000 интернэт холболт бүртгэгдсэн нь холбогдох тооцоо судалгаагаар хот суурин газар амьдарч буй хүмүүсийн 60 хувь болон хөдөөгийн хүн амын 40 хувийг интернэтээр хангахад хангалттай юм.
Мөн тус улсын хүн амын бараг тал хувь нь амьдардаг Улаанбаатар хот бол голдуу хямд өртөгт суурилсан олон тооны хэвлэл, хэвлэмэл бүтээгдэхүүнүүдээрээ олны танил билээ.
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭЛГЭЭ БҮХИЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ
Мэдээллийн агентлаг |
||
Нэр |
Төрийн өмчийн эсвэл хувийн алин болох |
Цахим хуудас |
Монцамэ |
Төрийн |
www.montsame.mn |
Өдөр тутмын сонин |
||
Нэр |
Төрийн өмчийн эсвэл хувийн алин болох |
Цахим хуудас |
Өдрийн сонин |
Хувийн |
www.dnn.mn |
Өнөөдөр |
Хувийн |
www.mongolnews.mn |
Зууны мэдээ |
Хувийн |
www.zuuniimedee.mn |
Монголын үнэн |
Хувийн |
does not have |
Монголын мэдээ |
Хувийн |
does not have |
UB Post |
Хувийн |
http://ubpost.mongolnews.mn/ |
Долоо хоног тутмын сонин |
||
Нэр |
Төрийн өмчийн эсвэл хувийн алин болох |
Цахим хуудас |
Сэрүүлэг |
Хувийн |
Байхгүй |
Хүмүүс |
Хувийн |
Байхгүй |
Монголын нэг өдөр |
Хувийн |
Байхгүй |
Телевиз |
||
Нэр |
Төрийн өмчийн эсвэл хувийн алин болох |
Цахим хуудас |
МҮОНРТ |
Хувийн |
www.mnb.mn |
UBS |
Хувийн |
www.ubs.mn |
Монгол ТВ |
Хувийн |
www.mongoltv.mn |
MN 25 |
Хувийн |
www.tv25.mn |
TВ 5 |
Хувийн |
www.tv5.mn |
TВ 9 |
Хувийн |
www.tv9.mn |
Шууд ТВ |
Хувийн |
www.shuud.mn |
Ийгл TВ |
Хувийн |
www.eagle.mn |
NTV |
Хувийн |
www.ntv.mn |
Цахим хуудас болон мэдээллийн порталууд |
www.montsame.gov.mn |
www.gogo.mn |
www.olloo.mn |
www.zaluu.com |
www.news.mn |
www.sonin.mn |
www.eagle.mn |
http://video.news.mn |
www.medee.mn |
www.shuud.mn |
www.news.mn |
www.infomongolia.mn |