БНЧУ-ЫН ЯЛ ШИЙТГЭЛГҮЙН ТОДОРХОЙЛОЛТЫН ОЛОН ХЭЛ ДЭЭРХ ХУВИЛБАРЫГ ЗӨВХӨН БНЧУ-ЫН ИРГЭДЭД ОЛГОНО.
25.09.2026 / 04:01 | Aktualizováno: 25.09.2026 / 04:11
Бүгд Найрамдах Чех Улсаас Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яамнаас олон нийтэд дараах мэдээллийг хүргэж байна. 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ял шийтгэлгүйн тодорхойлолтыг зөвхөн чех хэлээр олгоно. Европын Холбооны холбогдох журамд нийцүүлэн олон хэл дээрх хувилбарыг зөвхөн БНЧУ-ын иргэдэд олгоно.
БНЧУ-ын Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй шинэ зохицуулалтын хүрээнд ял шийтгэлгүйн тодорхойлолтын олон хэл дээрх хувилбарыг зөвхөн БНЧУ-ын иргэдэд олгоно. Бусад улсын иргэдэд зөвхөн ЧЕХ ХЭЛ дээрх хувилбарыг олгоно.
Англи хэл дээр ял шийтгэлгүйн тодорхойлолт авах шаардлагатай өргөдөл гаргагч нь эхлээд чех хэл дээрх ял шийтгэлгүйн тодорхойлолтоо авч, дараа нь англи хэл рүү орчуулуулах шаардлагатай.
БНЧУ-аас Улаанбаатар хотод суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс нь шаардлагатай тохиолдолд ял шийтгэлгүйн тодорхойлолтыг орчуулж, орчуулгыг баталгаажуулах боломжтой бөгөөд дараах хураамжийг төлнө. Үүнд:
- Чех хэлнээс гадаад хэл рүү орчуулах хураамж (1 хуудас): 1,300 чех крон - тухайн сарын ханшаар тооцсон еврогийн дүнгээр бэлнээр төлнө.
- Орчуулга баталгаажуулах хураамж (1 хуудас): 600 чех крон - тухайн сарын ханшаар тооцсон еврогийн дүнгээр бэлнээр төлнө.