na_celou_sirku
Photo: Altan Khalis film festival

Милош Форманы дурсгалд зориулсан үдэш

2018 оны 6-р сарын 4-ний Даваа гараг Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам  ICinema кинотеатртай хамтран дэлхийд танигдсан  чехийн нэрт найруулагч Милош Форманыг дурсан саналаа. Тэрээр энэ оны 4-р сарын 13-нд хорвоогийн мөнх бусыг үзсэн юм. 
 

Зургаан хоног үргэлжлэх Алтан Хальс кино наадмын хүрээнд 1965 оны найруулагч Форманыг олон улсад таниулсан, Оскар, Алтан бөмбөрцөгт шилдэг гадаад кино төрөлд нэр дэвшсэн Шаргал үстийн дурлал киног толилууллаа. Уг кино нь 2010 онд Их Британы Empire кино сэтгүүлийн шилдэг 100 гадаад киноны жагсаалтанд багтаж байсан.

Найруулагч Форманы амьдралын замнал болон уг бүтээлийн талаар Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский дурсан нээлтийн үг хэлсэн юм. Тэрээр 1960-70-аад онуудад тухайн Чехословакт италийн неореализм урсгал болон энгийн, ямар ч нэмэлт хачиргүй баримтжуулах, бодит кино урлаг буюу францын cinéma verite арга барилаас санаа авсан Форманы кинонуудыг тодотгон ярисан юм. Мэргэжлийн болон мэргэжлийн бус жүжигчид, тэдний хувьд шинж чанар нь тохиромжгүй харилцан яриа болон хоёр камерын зураг авалт зэргийг мэргэжлийн хослуулан бүтээсэн бүтээл юм. Түүгээр зогсохгүй Элчин сайд  найруулагч Форманыг өөрийн хамт олон болон найз нөхдөө сонгохдоо мэргэн, азтай нэгэн болохыг нэмж дурьдсан билээ. Зураглаач Мирослав Ондржичек, зохиолч, найруулагч Иван Пассера болон Ярослав Папоушек г.м.                                                                                                                                      

Монгол, гадаад нийт үзэгчдээр дүүрсэн ICinema кинотеатрын заал (киног монгол болон англи хадмал орчуулгатай гаргасан) нижигнэсэн алга ташалтаар дүүрэн үдэш болж өнгөрлөө.  

 

Projev velvyslance

Projev velvyslance

Hosté filmového večera

Hosté filmového večera