Ноён Здэнек Свераакын 80 насны ойд зориулсан үдэш
01.04.2016 / 07:09 | Aktualizováno: 26.03.2021 / 05:54
Дэлхийн бусад газруудын адил Улаанбаатар хот чехийн нэрт жүжигчин, найруулагч, зохиолч Здэнек Свераакын том баярт нэгдсэн билээ.
Тус арга хэмжээний гол үйл ажиллагаа нь Прагийн Лүцернад 2016 оны 3-р сарын 28-ны өдөр болох байсан ч манай монгол-чехийн хамт олон тогтмол киноны үеэрээ 3-р сарын 24-ний өдөр цуглаж урьдчилан ая дууны мэндчилгээ дэвшүүлэн илгээсэн юм. Уг өдөр Пүрэв гараг таарсан учир зарим нэгэнд нь ажил болон хотын замын хөдөлгөөнөөс Элчин сайдын яаманд хүрэлцэн ирэх хүндрэлтэй байсан. Хүрэлцэн ирсэн нийт үзэгчдийн оролцоо /магадгүй чех пивоны ачаар/ гайхалтай, авъяаслаг байж чадсан. Ховор зочдоор бидний дунд Элчин сайд асан ноён Энхтөр, Монголын жүдо бөхийн холбооны дарга ноён Пагва, багш, зураач Санчир нар хүрэлцэн ирсэн байлаа. Баярын дууны бэлтгэлийн үеэр “Gracias Agit” шагналын эзэн, хүүхэлдэйн театрын жүжигчин, найруулагч ноён Алтан-Очир өөрийн мэргэжлийн ур чадвараа ашиглан бэлтгэлээ. Баярын мэндчилгээг бид бүгдийн өмнөөс чех, словакт сургууль төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч ноён Давааням дэвшүүлсэн юм.
Өөрсдийн бяцхан тоглолтын дараагаар манай хамт олон чадварлаг жүжигчин, баярын эзний гол дүр бүтээсэн орчин үеийн “Тушаагддаг лонх” киног хүлээн авч таалан соёрхлоо. Бидний ихэнх нь Нүслэд амьдарч, Кржэмислова гудамжинд байрлах хэлний сургуульд /баярын эзний хүү Яан Свераак мөн манай Элчин сайд / сурч байсан билээ. 2007 оны тус газрын кадрын хэсгүүд өнөөдөр бидэнд “түүх” болон үлдэж дээ..