Консулын хэлтэс

Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны консулын хэлтэс нь Монгол Улсад богино хугацаагаар болон удаан хугацаагаар оршин суугаа Бүгд Найрамдах Чех  Улсын иргэдийн амьдралд бүх төрлийн тусламж үзүүлдэг. Мөн Элчин сайдын яам нь Монгол Улсад Европын холбооны улсын элчин сайдын яамаар төлөөлөгддөггүй Европын орны бүх иргэдэд дипломат төлөөлөгчийн болон консулын тусламж үзүүлнэ. Элчин сайдын яам нь нас баралт, аюултай осол аваар болон өвчин зовлон, баривчлагдах болон хоригдох, ноцтой гэмт хэргийн хохирогчид болон  бусад хямралын үед идэвхитэй тусламжаар хангадаг.

Элчин сайдын яамны визийн хэлтэс нь Европын холбооны Шенгений бүс нутагт  зорчих богино хугацааны визийн мэдүүлгийг шийдвэрлэдэг. Одоогийн байдлаар Элчин сайдын яам нь богино хугацааны Шенгений визийг Словак, Эстони, Польш, Унгар болон Литва улсыг төлөөлөн олгож байна. Монгол улсын иргэд болон Монгол улсад байнгын оршин суух зөвшөөрөл болон удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй  гуравдагч орны иргэд элчин сайдын яаманд виз мэдүүлэх эрхтэй.

Визийн хэлтэс нь Бүгд Найрамдах Чех Улсад оршин суух зорилго бүхий урт хугацааны виз болон бүх төрлийн оршин суух зөвшөөрлийг боловсруулдаг.

VISAPOINT нэртэй онлайн бүртгэлийн систем нь Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад харилцааны яамаар удирдагддаг бөгөөд Бүгд Найрамдах Чех Улсад богино хугацааны Шенгений виз,бүх төрлийн урт хугацааны виз болон оршин суух зөвшөөрөл мэдүүлэхэд ашиглагддаг болно. Бүртгэл нь бүх төрлийн виз болон оршин суух зөвшөөрөлд зайлшгүй чухал юм. VISAPOINT-ын гол зорилго нь тэгш хүртээмжтэй байдлаар бүх виз мэдүүлэгчдийг хангах болон мэдүүлэгчийн тав тухыг хангахад оршино.Элчин сайдын яамны улирлын чанартай ачаалал болон байнгын нэмэгдэж байгаа виз мэдүүлэгчдийн тоо нь визийн хэлтсийн хүчин чадлаас хэтэрсэн учир, бид бүх виз мэдүүлэгчидээс бүх нэмэлт бичиг баримтуудыг бүрдүүлэхээс өмнө мөн цаг хугацааг нь тулгахгүй байхын тулд онлайн бүртгэлийг урьдчилан хийлгэхийг шаардаж байгаа юм.