Элчин сайд шинээр томилогдсон сайд нартай уулзав
31.07.2020 / 11:07 | Aktualizováno: 31.07.2020 / 11:13
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский долдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар, долдугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны сайд Нямцэрэнгийн Энхтайван нартай тус тус уулзлаа.
Элчин сайд Гадаад харилцааны сайдад бараалхах үедээ Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн баярын захидлыг гардуулан өгч, энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг дурсан, бизнес, хөрөнгө оруулалтын хамгийн чухал төслүүдийн талаар дурдлаа. COVID-19 цар тархалттай холбоотой хязгаарлалтуудыг үл харгалзан худалдааны бараа эргэлт 2020 оны эхний таван сарын байдлаар өмнөх жилээс 5% -иар өсчээ. Тэрээр эрчим хүчний, хүнс, хөдөө аж ахуйн (мах, сүү боловсруулах г.м) салбарт төлөвлөсөн Чехийн хөрөнгө оруулалтын талаар мөн эрүүл мэндийн, дэд бүтцийн хөгжлийн, батлан хамгаалах, уул уурхайн болон байгаль орчин хамгаалах салбарт чех компаниудын боломжуудыг цохон тэмдэглэв. Түүгээр зогсохгүй бэлтгэгдэж буй Пржевальский адууны 10 дахь удаагийн тээвэрлэлт мөн Прагийн амьтны хүрээлэнгийн нэн ховордсон амьтны төрлийг хамгаалах салбарт хийж буй урт хугацааны үйл ажиллагааны тухай ярилцсан юм.
Уулзалтын дараагийн сэдэв нь консулын хөтөлбөр байв. Европтоо хамгийн их буюу 10 000 монгол иргэд амьдардаг орон бол Бүгд Найрамдах Чех улс билээ. Тиймээс ч Чехийн засгийн газар Монгол улсын иргэдийг 2020 оны 8-р сарын 10-ны өдөр эх орондоо буцаж ирэх тусгай үүргийн нислэгийг хэрэгжүүлэхийг Монголын засгийн газарт санал болгосон.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, чех-монголын парламент дахь найрсаг бүлгийн дарга (тэрээр энэ функцийг үргэлжлүүлнэ) Нямбаатартай хийсэн уулзалтын үеэр элчин сайд төлөвлөгдөж буй айлчлалууд, Монголын хүчний байгууллагуудад зориулсан, тэдгээрт санал болгож байгаа Чехийн бүтээгдэхүүнүүдийн талаар хэлэлцлээ.