монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Шинээр томилогдсон Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барилаа

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад 2017 оны 9-р сарын 22-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ барилаа. 

Элчин сайд Монгол Улсын ерөнхийлөгчид бараалхан, БНЧУ болон Монгол Улс хоорондын худалдааны салбар дахь хамтын ажиллагаа, Монгол дахь чехийн хөрөнгө оруулагчдын хэрэгжүүлж буй тодорхой төслүүд болон хэлэлцээр хийх гэрээний бичиг баримтуудыг тодотгон гол сэдвээ болгон ярилцсан юм.

Элчин сайд Ерөнхийлөгч Баттулгад Монгол Улсад танигдсан чехийн компаниудын сонирхолыг дурьдан цаашдаа эрчим хүч, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, уул уурхай, байгаль орчин, геологи болон тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх салбарт монгол түншүүдтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Мөн түүнчлэн БНЧУ-ын Элчин сайдын яам сүүлийн жилүүдэд БНЧУ-ын Монгол улсад хэрэгжүүлж буй хөгжлийн төслүүдэд бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад тэргүүлэх ач холбогдол үзүүлсээр байх болохоо онцлов.

Элчин сайдын намтар

 

.

.

.

.

 

.

.