монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Элчин сайд Биндэр суманд айлчлав

2019 оны 10 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский Хэнтий аймгийн Биндэр суманд айлчилснаар түүний монголын бүс нутгууд дахь айчлал ийнхүү үргэлжилж байна.
 

Айлчлалын хүрээнд тус сумын Засаг дарга Солонгийн Эрхэмбаяр, сургуулиудын захирал болон компаниудын төлөөллүүдтэй тус тус уулзсан юм. Биндер сум нь Чех улсаас түншлэлийн хот олох сонирхолтой байгаа бөгөөд Засаг дарга Чехийн засгийн газраас олгодог тэтгэлгүүд, аялал жуулчлалын, нийтийн аж ахуйг шинэчлэх чиглэлээр Чехийн компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн билээ.

Өнгөрсөн онд Хэнтий аймагт Чехийн Харитас төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газартай хамтран хөдөө аж ахуй, тэр дундаа хүнсний ногооны тариаланг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлснийг элчин сайд дурьдав. Мөн түүнчлэн Биндэр суманд ногооны зоорь, хүлэмж барьж Чехийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хүнсний ногооны тариалалтад орон нутгийн фермерийн аж ахуйг бие даах чадавхийг хангахуйц газар тариалангийн дадлага, технологийг эзэмшүүлэх сургалт явуулсан юм.

Айлчлалын төгсгөлд Элчин сайд Биндэр сумийн эмнэлэгийн захирал Өсөхбаяртай уулзан тус эмнэлэгийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжүүдтэй танилцсан билээ. Тэрбээр Чехийн компаниудаас Улаанбаатар хотын эмнэлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж амжилттай нийлүүлэх болсныг дурьдахын зэрэгцээ 2012 онд хэрэгжсэн Орон нутгийн жижиг төслийн жишгээр Биндэр суманд эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой нөхцөлүүдийн талаар мэдээллэсэн юм.