монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Bloomberg Mongolia
Article notification Print Decrease font size Increase font size X logo

БНЧУ-ын Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайдад баяр хүргэв

10-р сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд ноён Бохуслав Соботка шинээр Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон ноён Ухнаагийн Хүрэлсүхд баяр хүргэн мэндчилгээ илгээлээ.
 

Эрхэмсэг ноён танаа,

Танд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон явдалд чин сэтгэлээсээ баяр хүргэж  байгааг минь хүлээн авна уу.

БНЧУ, Монгол Улсын хооронд олон жилийн уламжлал дээр суурилсан нөхөрсөг харилцаа байдагт болон  хамтын сонирхолд нийцсэн олон салбарт бидний хамтын ажиллагаа эрч  хүчтэй, идэвхтэй хөгжиж байгаад би баяртай байдаг билээ. Үүний баталгаа нь саяхан болж өнгөрсөн өндөр түвшний айлчлалууд билээ.

Сүүлийн үеийн хоёр талын хамтын ажиллагааны төслүүдийн бас нэгэн хамгийн амжилттай хэрэгжиж буй,  энэ жилийнх нь үе шат саяхан дууссан Прага хотын Амьтны хүрээлэнгийн  унаган нутаг болох  Монгол улсад тахийг тээвэрлэн авчирч нутагшуулж байгаа төслөөрөө Чех улс бахархдаг.

Цаашдаа БНЧУ, Монгол Улсын хооронд ижил төстэй олон үр ашигтай төслүүд хэрэгжинэ гэдэгт би  бат итгэлтэй байна.

Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд эрүүл энх, Таны хариуцлагатай ажилд болон хувийн тань амьдралд өндөр амжилт хүсье!

 

 

                                                                                                                             Бохуслав Соботка

                                                                                                                      БНЧУ-ын Ерөнхий сайд

 

Эрхэмсэг  ноён

Ухнаагийн Хүрэлсүх

Ерөнхий  сайд

Улаанбаатар хот