монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: MZV ČR
Article notification Print Decrease font size Increase font size

Чех-Монголын харилцаа бэхжиж байна: Гадаад харилцааны сайд Чехэд анхны ажлын айлчлал хийлээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг 5 сарын 11, 12-ны өдрүүдэд БНЧУ-д ажлын айлчлал амжилттай хийж, Чехийн засгийн газрын өндөрлөгүүдтэй уулзав.

Өөрийн түнш БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Ян Липавскыйгаас гадна шадар сайд бөгөөд Хөдөлмөр нийгмийн асуудлын сайд Мариян Юречкатай уулзаж хоёр улсын иргэдэд хоёр улсад төлсөн шимтгэлээсээ тэтгэвэр тогтоолгох боломжийг олгож буй БНЧУ ба Монгол Улс хооронд саяхан байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлж буйд талархал илэрхийлэв. Энэхүү гэрээ нь БНЧУ-д ажиллаж амьдарч буй 12000 гаруй Монгол улсын иргэдэд чухал ач холбогдолтой юм.

Үйлдвэр, худалдааны сайд Йосеф Сикелатай уулзах үеэр хоёр тал уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.

Сайдыг БНЧУ-ын төрийн хоёрдахь дээд албан тушаалтан болох Сенатын дарга Милош Выстрчил хүлээн авч уулзсан нь 70 гаруй жилийн түүхтэй хоёр орны онцгой найрсаг харилцааг баталсан үйл явдал боллоо. Мөн түүнчлэн эрдэм шинжилгээний салбарын төлөөлөгчид болох Карлын их сургуулийн ректор болон үндэсний музейн захиралтай уулзалт хийв.