монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: GK Mnichov
Article notification Print Decrease font size Increase font size

Гадаад харилцааны сайд нарын хоёр талын уулзалт

Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн сайд Томааш Петржичек 2019 оны хоёрдугаар сарын 16 болон 17-ны өдрүүдэд Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцож Монгол улсын Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатартай хоёр талын уулзалт хийсэн юм.

Сайд нар энэ жилийн чех-монголын хамтын ажиллагааны хөтөлбөрийн гол сэдвүүдийн талаар ярилцсан юм. Үүнд: төлөвлөгдөж буй төрийн айлчлалууд, худалдааны чухал төслүүд, нэн ялангуяа эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин болон дэд бүтцийн салбарууд дахь. Мөн түүнчлэн Прагийн амьтны хүрээлэнгийн үйл ажиллагаа, түүний энэ жилд Монгол Улс руу 9 дэх удаагаа хийх Пржэвалский адууны тээвэрлэлт ба тэдгээрийн өөрсдийн үйл ажиллагаа тэлж бусад нэн ховордсон амьтдыг хамгаалах тухай тус тус ярилцсан билээ. Төгсгөлд нь сайд нар /Бүгд Найрамдах Чех улс нь Европтоо хамгийн олон монгол иргэдтэй улс/ консулын хөтөлбөр дах асуудлыг хөндөж, Монгол Улсад Европын холбооноос санхүүжүүлж буй хөгжлийн төсөл дэх БНЧУ-ын оролцооны талаар дурьдан ярилцсан байна.