монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Чехийн дэлхийд алдартай Мосер-ийн болор шилэн эдлэлүүд Монголын зах зээлд орж ирлээ

Дэлхийд алдартай гар хийцийн Чехийн Мосер болор бүтээгдэхүүний танилцуулга алдарт Топ мебель их дэлгүүрт нээгдлээ.

Чехийн 155 жилийн түүхтэй Мосер шилэн эдлэлийн үйлдвэр (www.moser-glass.com/en/) өөрийн тансаг болор болон шилэн эдлэлүүдийнхээ танилцуулгыг 2012 оны 9-р сарын 28, 29-нд Улаанбаатар хотод (Топ мебель их дэлгүүр) зохион байгууллаа. Дэд захирал Ийржи Новак, экспортын менежер Андрей Фуртсев нар бүтээгдэхүүнээ танилцуулахаар Карлови Вари хотоос хүрэлцэн ирлээ. Мөн Чехийн талаас тус улсын элчин сайд хатагтай Ивана Гроллова болон элчин сайдын яамны нарийн бичгийн дарга хатагтай Павла Жакова нар уг арга хэмжээнд оролцсон юм. Топ мебель их дэлгүүрийн олон олон үйлчлүүлэгч зочид болон Монголын нэр хүндтэй нэжгээд хүмүүс тэрхүү арга хэмжээнд оролцлоо.

Мосерийн түнш B&B Badachi Trade компани ч мөн болор шилний Бохемия Кристал болон Коринагийн гал тогооны бүрдэл зэрэг олон нэр төрлийн  Чехийн бүтээгдэхүүнийг Топ мебель их дэлгүүртээ борлуулж байна. Энэ үеэс эхлэн Мосер компани тус дэлгүүрт өөрийн нэрийн барааны тасагтай болж тансаг гал тогооны (Версачийг оролцуулан) болон аяга таваг, шилэн бүтээгдэхүүний бүрдлүүдээ дэлгэж байна.

Мосерийн бүтээгдэхүүн бүрийг гар аргаар хийхэд цувих, хэлбэржүүлэх, сийлбэрлэх, будах, алт ба цагаан алтаар будах зэрэг маш их хугацаа шаарддаг. Мосерийн чамин тансаг шилэн эдлэлүүдийг дэлхийн алдарт жүжигчид, ерөнхийлөгчид, хаадууд, махараджууд, гүнж хатдууд таалан хэрэглэдэг билээ.

Galleries


moser