Өвчтөнүүд, хүүхдүүдийг баярлуулав
12.01.2011 / 03:05 | Aktualizováno: 26.03.2021 / 05:51
Улаанбаатар хот дахь манай төлөөлөгчийн газрын ажилтан албан хаагчид зул сарын баярт зориулан цуглуулга зохион байгуулж, “Лотус” хүүхэд асран хамгаалах төв болон “Найдвар” хосдиц эмнэлэгийн өвчтөнүүдэд 2010 оны 12 дугаар сарын 17-22 өдрүүдэд бэлгээ гардуулав.
Австрали эмэгтэй Калинкагийн үүсгэн байгуулсан хүүхэд асран хүмүүжүүлэх төвд хийсэн хөгжилтэй уулзалтанд чехийн элчин сайдын гэргий хатагтай Б. Йилкова оролцож хүүхдүүдэд чех улс, зул сарын баярын ёс заншлын тухай ярьж, ирээдүйг мэргэлэн хүүхдүүдтэй алим хувааж, лааны тосыг усанд хийн тоглов. Тэнд 2-7 насны 25 хүүхэд хүмүүждэг ба тэд элчин сайдын гэргийд дуу дуулж мэндчилэв. Үдийн хоолонд чех үндэсний зул сарын баярын хоол болох шарсан загас, төмсний салат төрөл бүрийн амттан халуун шоколад бэлдсэнээрээ хүүхдүүдийг дайлав. Биднийг хооллох үед сүлд модны дор Есүс Кристын орхисон бэлгийг хүүхдүүд авч бөөн баяр болов.
“Найдвар” хосдиц эмнэлэгт цуглуулсан хувцас, жимс ойр зуурын хүнс гардуулж нэгэн үдийг хамтдаа гитар даран дуулж өнгөрүүлэв.