монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой

(This article expired 08.12.2011 / 01:00.)

Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэх нь

 2010 оны 4-р сард Чехословак Улс болон Монгол Улс хоорондын Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа билээ. БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хувьд энэхүү тэмдэглэлт үйл явдал нь хамтын түүхээ эргэн дурсаж  эргэцүүлэн бодох завшаан бөгөөд хоёр ард түмний соёл уламжлалыг ойртуулах боломж юм.  Уламжлалт албан ёсны арга хэмжээнүүдээс гадна тус ЭСЯ Монголын олон нийтийн өргөн хүрээг хамруулсан цөөнгүй үйл ажиллагааг төлөвлөөд байна. Та бүхэн ч мөн адил манай үзэсгэлэнг ирж сонирхон, асуулт хариултын ураалдаанд хүчээ сорин, “Чех хоол болон шар айрагны долоо хоног” арга хэмжээнд өргөнөөр оролцоно уу.

 Арга хэмжээнүүдийн хөтөлбөр

 

БНЧУ-ын талаарх үзэгэлэн 2010 оны 4-р сар УБ хот /Дархан хот, Эрдэнэт хот/
Монгол орчуулгатай уран сайханы Чех кино 2010 оны 4-р сар БНЧУ-ын ЭСЯ байрладаг “Тэнгэрийн цаг” компаний байранд, СБД, Олимпийн гудамж 12, УБ хот
Асуулт хариултын цахим уралдаан 2010 оны 3-р сарын 5-аас www.mzv.cz/ulaanbaatar
БНЧУ-ын талаарх радиогоор явагдах асуулт хариултын уралдаан 2010 оны 4-р сар  
Чех хоолны болон Чех шар айрагны долоо хоног 2010 оны 4-р сарын 26-аас 30-ны хооронд Hotel Kempinski, Улаанбаатар хот
Хүлээн авалт 2010 оны 4- сарын 28-нд эсвэл  29-нд  
Хүүхдийн өдөр 2010 оны 5-р сард БНЧУ-ын ЭСЯ байрладаг “Тэнгэрийн цаг” компаний байранд, СБД, Олимпийн гудамж 12, УБ хот

 Лого тэмдэг

 Манай хоёр орны хооронд Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан БНЧУ-ын ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Давид Хрдоушекийн бүтээсэн лого тэмдэг нь Дипломат төлөөлөгчийн газрын оршин байдаг гол зорилго болох хоёр орны хооронд мэдээлэл солилцох гүүр болж, соёл уламжлалаа хуваалцан, хоёр улсын хооронд идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлэх  зорилгыг бэлгэдэж байгаа юм. Энэ онд тохиож буй тэмдэглэлт ой энэхүү зүтгэлд хүч нэмж тус ЭСЯ-ны үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэж итгэж байна.

Хүүхдийн уран бүтээлийн уралдаан

Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан БНЧУ-ын ЭСЯ хүүхдийн уран бүтээлийн уралдаант тэмцээнийг БНЧУ-д “Монгол орныг хэн сайн мэдэх вэ?” Монгол улсад “Чех орныг хэн сайн мэдэх вэ?” сэдвүүдээр хүүхдүүдийн дунд зохион байгуулж байгаа юм.

 Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой

-        Арга хэмжээнүүдийн хөтөлбөр

-        60 жилийн ойн лого

-        Хэвлэл мэдээллийн хэсэг

-        Гар зургийн уралдаан

-        Интернэт асуулт хариулт

Ийнхүү зохиогдож буй арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохыг урьж байна.