Олимп болон чехийн хоккейн талаар ТВ5 телевизээр
10.02.2018 / 09:30 | Aktualizováno: 15.02.2018 / 09:38
2018 оны 2-р сарын 10-ны өдөр БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский Канадын Элчин сайд Дэвид Спрулын хамт Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “хоккейн өдөрлөг”-т оролцлоо. Элчин сайд уг өдөрлөгийн үеэр телевизийн гурван сувагт ярилцлага өгсөн юм.
Тэрээр ярилцлагаараа Пёнчан хотод зохион байгуулагдаж байгаа өвлийн олимпт чехийн баг бүрэлдэхүүн, ялангуяа хоккейн баг, буудлагын биатлон болон уран гулгалтаараа медаль хүртэх болов уу гэсэн найдлагатай байгаагаа дурьдан Улаанбаатар хотод өртөг багатай төслийн хүрээнд Чехийн Хоккейн Холбоо, чех, монголын байгуулагуудын хамтын зүтгэлээр хоккейн заал барих боломжтой талаар тодотголоо.
Сурвалжлагыг эх хувиар нь ярилцлагын хамт ТВ 5-ын фейсбүүк хаягаас үзэх боломжтой. Элчин сайдын орлогч Олдржих Заяычек тэмцээний үеэр чехийн хоккейн чадварыг канадын өмсгөлөөр харууллаа.