монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

55 дахь удаагийн Олон улсын Хүүхдийн дүрслэх урлагийн Лидицэ 2027 үзэсгэлэнд оролцохыг урьж байна

Эрхэм хүндэт хүүхэд багачууд, багш нар аа!
 
Та бүхнийг 2027 онд зохион байгуулагдах Лидицегийн дүрслэх урлагийн олон улсын хүүхдийн 55 дахь удаагийн үзэсгэлэн, уралдаанд оролцохыг урьж байна.
Энэхүү уралдаан болон түүний хүрээнд зохион байгуулагддаг үзэсгэлэн нь дэлхийд хамгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүдийн нэг бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хүүхдийг нэгтгэдэг билээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2027 оныг Олон улсын тогтвортой, тэсвэртэй аялал жуулчлалын жил болгон зарласан. Энэ нь аялж, дэлхий ертөнцтэй танилцах нь хүмүүсийн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, байгаль орчин болон соёлын өвийг хамгаалах, хүн бүрийн сайн сайхан ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулдгийг бидэнд сануулж байна.
Лидицегийн олон улсын хүүхдийн дүрслэх урлагийн 55 дахь удаагийн үзэсгэлэн, уралдааны сэдэв:

АЯЛАЛ ЗУГААЛГА (АМРАЛТЫН ӨДРҮҮД)

Амралт, аялал зугаалга бол баяр баясгалан, адал явдал, алжаал тайлах, шинэ газар орон, хүмүүстэй танилцаж, шинэ туршлага хуримтлуулах цаг үе юм.

Зарим хүүхдийн хувьд энэ нь далайн эрэг рүү аялахыг хэлдэг бол заримынх нь хувьд зуны зуслан, байгальд хийх аялал, өвөө эмээ дээрээ зочлох, эсвэл тоглоом наадам, төсөөллөөр дүүрэн зуны энгийн өдрүүд байж болно.

Энэхүү сэдэв нь бид чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж, эргэн тойрныхоо ертөнцийг хэрхэн нээн таньж байгаагаа эргэцүүлэн бодоход уриалж байна.

Амралт, адал явдал, алжаал тайлах гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ? Ямар газар орон танд баяр баясгалан, амар амгалан, урам зориг өгдөг вэ?

Бодит амьдрал дээр тохиолдсон эсвэл мөрөөдөлдөө төсөөлсөн, ойр эсвэл холын аялал, амралтын талаарх өөрийн түүхийг өнгө будаг, уран сэтгэмж, сэтгэл хөдлөлөөр баяжуулан бүтээсэн бүтээлүүдийг тань хүлээн авахдаа бид баяртай байх болно.

Бүтээлийн техник

  • Уран зураг
  • График
  • Холимог арга
  • Гэрэл зураг
  • Кино бичлэг/хүүхэлдэйн кино
  • Урлагийн объект

Уралдааны үнэлгээ болон үзэсгэлэн

Бүтээлүүдийг мэргэжлийн шүүгчдийн комисс хоёр шатлалд үнэлнэ. Шагнагдсан бүтээлүүд 2027 оны 6-р сараас эхлэн Лидице галерейд жил бүрийн үзэсгэлэнд дэлгэгдэх бөгөөд үзэсгэлэнгийн дараа архивлагдана. Дараа нь жижиг багцад хуваагдан, бүтээлүүд Чех Улсын болон гадаадын үзэсгэлэнгийн газруудаар аялна.

Уралдааны нөхцөл:

  • Уралдаанд 4 – 16 насны хүүхдүүд оролцоно. Хөгжлийн бэрхшээлтэй оролцогчид насны хязгаарлалтгүйгээр тэмцээнд оролцох эрхтэй.
  • 2 хэмжээст бүтээлийн дээд хэмжээ – 70 х 50 см. Жаазлахгүй, хүрээлэхгүй!
  • 3 хэмжээст бүтээлийн дээд хэмжээ – 100 х 70 х 40 см, дээд жин 10 кг.
  • Нэг оролцогч уралдаанд хэлбэр бүрээс (уран зураг, гар зураг, сийлбэр, холимог арга, гэрэл зураг, кино бичлэг/хүүхэлдэйн кино, 3 хэмжээст объект) хамгийн ихдээ хоёр бүтээл ирүүлж болно.
  • Сургуулиуд илгээж буй бүтээлүүдээ сонгохдоо аль болох чанартай бүтээлүүд сонгохыг уриалж байна.
  • Будаг арилах, холцрох магадлалтай бүтээлүүдийг цохих аргаар хамгаална.
  • Гэрэл зураг сайн чанарын цаасан дээр хэвлэгдсэн байна.
  • Кино бичлэг – богино хэмжээний кино болон хүүхэлдэйн кино хамгийн ихдээ 3 минутын урттай байна.
  • Бүтээлийн зөвхөн эх хувийг ирүүлнэ.

Уралдаанд бүтээл ирүүлэх болон бүтээлийн шошго бөглөх заавар:

  1. Уралдаанд оролцох бүтээлийн шошгыг зааврын дагуу бөглөж, бүтээлийн ар талд нааж 2027 оны 1-р сарын 15-ны өдрийн дотор Улаанбаатар хот дахь БНЧУ-н ЭСЯ-нд ирүүлнэ.

Бүртгэлийн маягт болон шошгыг доорх зааврын дагуу бэлтгэж, шошгыг бүтээлийн ар тал дээр нааж авчирна уу.

  1. Хүүхдийн нэр, овог, нас, хүйс 
  2. Бүтээлийн нэр
  3. Бүтээлийн техник
  4. Бүтээл ирүүлж буй байгууллага болон сургуулийн нэр, дэлгэрэнгүй хаяг (Нэр, гудамж, шуудангийн хаяг, хот, улс).
  5. Уралдаантай холбоотой асуудлаар байгууллага болон дүрслэх урлагийн багштай холбогдох и-мэйл хаяг, утас.
  6. Хувиараа оролцож байгаа бол нэр, нас, хүйс, гэрийн хаяг болон эцэг эхийн и-мэйл хаягийг бичнэ.
  1. Шошго дээрх тэмдэглэгээ, танилцуулгыг гаргацтай, ЛАТИН, ДАРМАЛ ТОМ үсгээр /компьютер дээр бөглөөд хэвлэвэл сайн/ бөглөнө. Энэхүү нөхцөлийг хангаагүй бүтээл уралдаанд хамрагдахгүй болохыг анхаарна уу.
  2. Анхаарах зүйлс: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй. Уралдаанд бүтээлийн зөвхөн эх хувийг хүлээн авна. Зураг илгээхдээ зургийн өнгө, будаг нь арилахаас сэргийлнэ үү. Зөвхөн тухайн оны өгөгдсөн сэдвийн хүрээнд бүтээл хүлээн авна. Зааснаас том хэмжээтэй, шошго нь сайтар тэмдэглэгдээгүй бүтээлийг хүлээн авахгүй.

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, мөн уралдаанд кино бичлэг, хүүхэлдэйн кино бүтээл ирүүлэхтэй холбоотой заавар, удирдамж болон бүтээлийн маягт, шошгыг дараах цахим хуудсаас авна уу.

https://www.mdvv-lidice.cz/en/invitation/

Уралдаантай холбоотой асуудлаар Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-тай дараах утас, и-мэйлээр холбоо барина уу.

Утас:                           32 18 86 (28), 99098116

И-мэйл хаяг:              ulaanbaatar@mzv.gov.cz