54 дахь удаагийн Олон улсын Хүүхдийн дүрслэх урлагийн Лидицэ 2026 үзэсгэлэнд оролцохыг урьж байна
04.11.2025 / 03:36 | Aktualizováno: 05.11.2025 / 01:42
Тус тэмцээн болон үзэсгэлэн нь дэлхийн өнцөг булан бүрээс жил бүр олон мянган хүүхдийг
холбодог дэлхийн хамгийн том үзэсгэлэнгийн нэг юм.
Уралдааны сэдэв:
2026 онд Чех Улс Фрэнкфурт дахь дэлхийн хамгийн том номын үзэсгэлэн худалдаанд
хүндэт зочноор оролцох болсон учраас 54 дахь удаагийн Олон улсын Хүүхдийн
дүрслэх урлагийн Лидицэ үзэсгэлэнд зориулан дараах сэдвийг сонгов.
НОМ / Ном нь төсөөллийн ертөнцөөр хөтөлсөн ид шидийн хөтөч болон
мэдлэгийн сан хөмрөг юм — ном зөвхөн өгүүлдэг түүхээрээ бус, мөн гар урлал,
уран сайхны боловсруулалтаараа урам зориг өгдөг.
Бүтээлийн техник
Уран зураг
График
Холимог арга
Гэрэл зураг
Кино бичлэг/хүүхэлдэйн кино
Урлагийн объект
Уралдааны үнэлгээ болон үзэсгэлэн
Бүтээлүүдийг мэргэжлийн шүүгчдийн комисс хоёр шатлалд үнэлнэ. Шагнагдсан
бүтээлүүд 2026 оны 6-р сараас эхлэн Лидице галерейд жил бүрийн үзэсгэлэнд
дэлгэгдэх бөгөөд үзэсгэлэнгийн дараа архивлагдана. Дараа нь жижиг багцад
хуваагдан, бүтээлүүд Чех Улсын болон гадаадын үзэсгэлэнгийн газруудаар аялна.
Уралдааны нөхцөл:
Уралдаанд 4 – 16 насны хүүхдүүд оролцоно. Хөгжлийн бэрхшээлтэй оролцогчид
насны хязгаарлалтгүйгээр тэмцээнд оролцох эрхтэй.
2 хэмжээст бүтээлийн дээд хэмжээ – 70 х 50 см. Жаазлахгүй, хүрээлэхгүй!
3 хэмжээст бүтээлийн дээд хэмжээ – 100 х 70 х 40 см, дээд жин 10 кг.
Нэг оролцогч уралдаанд хэлбэр бүрээс (уран зураг, гар зураг, сийлбэр, холимог
арга, гэрэл зураг, кино бичлэг/хүүхэлдэйн кино, 3 хэмжээст объект) хамгийн
ихдээ хоёр бүтээл ирүүлж болно.
Сургуулиуд илгээж буй бүтээлүүдээ сонгохдоо аль болох чанартай бүтээлүүд
сонгохыг уриалж байна.
Будаг арилах, холцрох магадлалтай бүтээлүүдийг зохих аргаар хамгаална.
Гэрэл зураг сайн чанарын цаасан дээр хэвлэгдсэн байна.
Кино бичлэг – богино хэмжээний кино болон хүүхэлдэйн кино хамгийн ихдээ 3
минутын урттай байна.
Бүтээлийн зөвхөн эх хувийг ирүүлнэ.
Уралдаанд бүтээл ирүүлэх болон бүтээлийн шошго бөглөх заавар:
1. Уралдаанд оролцох бүтээлийн шошгыг зааврын дагуу бөглөн бүтээлийн
ар талд нааж 2026 оны 1-р сарын 15-ны өдрийн дотор Улаанбаатар хот
дахь БНЧУ-н ЭСЯ-нд ирүүлнэ.
Бүртгэлийн маягт болон шошгыг доорх зааврын дагуу бэлтгэж, шошгыг
бүтээлийн ар тал дээр нааж авчирна уу.
a. Хүүхдийн нэр, овог, нас, хүйс
b. Бүтээлийн нэр
c. Бүтээлийн техник
d. Бүтээл ирүүлж буй байгууллага болон сургуулийн нэр, дэлгэрэнгүй хаяг
(Нэр, гудамж, шуудангийн хаяг, хот, улс).
e. Уралдаантай холбоотой асуудлаар байгууллага болон дүрслэх урлагийн
багштай холбогдох и-мэйл хаяг, утас.
f. Хувиараа оролцож байгаа бол нэр, нас, хүйс, гэрийн хаяг болон эцэг
эхийн и-мэйл хаягийг бичнэ.
2. Шошго дээрх тэмдэглэгээ, танилцуулгыг гаргацтай, ЛАТИН, ДАРМАЛ ТОМ
үсгээр /компьютер дээр бөглөөд хэвлэвэл сайн/ бөглөнө. Энэхүү нөхцөлийг
хангаагүй бүтээл уралдаанд хамрагдахгүй болохыг анхаарна уу.
3. Анхаарах зүйлс: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй. Уралдаанд
бүтээлийн зөвхөн эх хувийг хүлээн авна. Зураг илгээхдээ зургийн өнгө, будаг нь
арилахаас сэргийлнэ үү. Зөвхөн тухайн оны өгөгдсөн сэдвийн хүрээнд бүтээл
хүлээн авна. Зааснаас том хэмжээтэй, шошго нь сайтар тэмдэглэгдээгүй
бүтээлийг хүлээн авахгүй.
Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, мөн уралдаанд кино бичлэг,
хүүхэлдэйн кино бүтээл ирүүлэхтэй холбоотой заавар, удирдамж болон бүтээлийн
маягт, шошгыг дараах цахим хуудсаас авна уу.
https://www.mdvv-lidice.cz/en/invitation/
Уралдаантай холбоотой асуудлаар Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-тай
дараах утас, и-мэйлээр холбоо барина уу.
Утас: 32 18 86 (24), 99098116
И-мэйл хаяг: ulaanbaatar@mzv.gov.cz
