“Чех фестиваль” арга хэмжээний үеэр дипломацийг хүүхдийн урлагийн бүтээлтэй хамтад нь тэмдэглэлээ – Лидицегийн үзэсгэлэнгийн шагнал гардуулах ёслол
16.06.2025 / 08:43 | Aktualizováno: 17.06.2025 / 08:32
2025 оны 6-р сарын 7-ны өдөр Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны хашаанд “Чех фестиваль” арга хэмжээг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.Тус арга хэмжээг Чех-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа юм. Арга хэмжээний хүрээнд 52 дахь удаагийн “Лидицегийн олон улсын хүүхдийн уран зургийн үзэсгэлэн”-гийн дүнг зарлаж, шагнал гардуулах ёслол боллоо. Шагналыг хүүхдүүдэд БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопил гардуулан өгөв.
“Лидицегийн олон улсын хүүхдийн уран зургийн үзэсгэлэн” (MDVV Lidice) нь 4-16 насны бүх төрлийн сургуулийн хүүхдүүдэд болон хүүхэдтэй ажилладаг байгууллагын хүүхдүүдэд зориулсан нэг шаттай олон улсын уралдаан юм. Хувиараа ч оролцох боломжтой. Урлагийн боловсролын багш, мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн баг жил бүр ойролцоогоор 1400 бүтээлийг сонгон үзэсгэлэнд тавьдаг. Шилдэг бүтээлүүдэд “Хүндэт өргөмжлөл”, хамгийн шилдэгт нь “Лидицегийн сарнай” медаль олгодог. 2004 оноос хойш Чехийн Боловсрол, залуучууд, спортын яам, Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-гийн Чехийн комиссын дэмжлэгтэйгээр Лидицегийн дурсгалын газар үзэсгэлэнгийн гол зохион байгуулагчаар ажиллаж байна. 2013 оноос эхлэн Чехийн төвүүд үзэсгэлэнд ивээн тэтгэгчээр оролцож эхэлсэн.
2025 оны 6-р сарын 7-нд болсон “Чехийн фестиваль” арга хэмжээний үеэр дараах дөрвөн Монгол сурагч “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнуулж, шагналаа ноён Ян Вытопилоос гардан авсан юм:
Цэрэндоржийн Батхуяг
Ганзоригийн Номин-Эрдэнэ
Энэрэлийн Төгөлдөр
Халиуны Маргад
Ирэх жилийн уралдаанд та бүхэн албан ёсны цахим хуудсаар web дамжуулан бүртгүүлэх боломжтой..