монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: Vardan Khachatryan
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Түүхэндээ анх удаа зохиогдсон Чех фестивальд 1000 орчим хүн зочилжээ

2024 оны 6-р сарын 8-ны Бямба гарагт Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ-ны гадна талбайд анх удаа Чех фестиваль боллоо. 11.00-19.00 цагийн хооронд болсон уг арга хэмжээнд Чехийн соёл, хэл, аж ахуйн нэгж, байгууллага, бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм. Чех хэл орон судлалын болон чех хэлийг Монголд сурах боломжийн талаар олон нийтэд таниулах зорилготой байв.

 

Хүрэлцэн ирсэн зочид чех хоол, ундаа амталж, хөгжим, соёлын хөтөлбөр түүнчлэн хүүхэлдэйн театрын үзүүлбэр ч үзэж, 15 байгууллагын асраар зочилж тэдний бүтээгдхүүн, үйлчилгээтэй танилцсан.  Элчин сайдын яамны асарт БНЧУ-д суралцах, Монгол Улсад чех хэл сурах, Чехийн их дээд сургуулиудад суралцах боломжуудыг танилцууллаа. Бусад асруудад чех болор, шаазан, нэхмэл эдлэл, хийлдэг завь зэргийг санал болгожээ. Czech Crown компани нь чехийн уламжлалт жороор исгэсэн шар айраг болон чехийн уламжлалт хоолыг борлуулав. Төрийн бус байгууллагууд болох   Харитас Чех, Пийпл ин Нийд  Монгол дахь үйл ажиллагаагаа танилцууллаа.  

Элчин сайд Ян Витопил хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хооронд олон жилийн дипломат харилцаатай байдгийг дурдаад Монгол Улсад чех хэл заах нь чухал гэдгийг онцлов. Чехийн фестивальд ихэвчлэн хүүхэдтэй гэр бүлүүд, гадаад гэр бүлийн гишүүд, Чехийн иргэд зэрэг мянга орчим зочид ирж оролцсон байна.