монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZU UB
Article notification Print Decrease font size Increase font size

Боловсролын дэд сайд Я.Миллер жил бүр Монгол Улсын тэтгэлгээр суралцах оюутнуудыг Чехийн их, дээд сургуульд сургах санамж бичигт Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа

Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын дэд сайд, профессор Ярослав Миллер Монгол Улсад хэд хоногийн ажлын айлчлал хийлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол оюутнуудыг БНЧУ-д сургах асуудлаар БНЧУ-ын Боловсрол, залуучууд, спортын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санхүүжүүлдэг бөгөөд жил бүр хэдэн арван оюутны квот олгохоор төлөвлөж байна.
 

Ажлын уулзалтуудын үеэр Монгол Улсаас БНЧУ-д боловсролын чиглэлээр мэргэшсэн дипломат ажилтан илгээсэн тухай мэдээлсэн. Эдгээр боловсролын дипломатууд одоогоор дэлхийн хоёрхон улсад үйл ажиллагаагаа явуулж байна. БНЧУ-ын Элчин сайд Ян Витопил "Монголын иргэдэд чехийн чанартай боловсрол олгох нь бидний харилцааны нэг тулгуур юм." хэмээв.