монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: zindaa.mn
Article notification Print Decrease font size Increase font size

“Боловсрол ба байгууллага” үзэсгэлэнд чехийн булан хамгийн их анхаарал татлаа

Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам 2019 оны 3-р сарын 16-ны өдөр Улаанбаатар хот дахь элчин сайдын яамдуудтай хамтран Франкофонын фестивалын хүрээнд Блюскай зочид буудалд Аллианс Франсезын зохион байгуулсан “Боловсрол ба байгууллага” үзэсгэлэнд оролцлоо. Бүгд Найрамдах Чех Улс нь Олон Улсын франкофонигийн байгууллагад ажиглагч орноор элссэний 20 жилийн ой тохиохтой холбогдуулан тус арга хэмжээнд оролцсон билээ.

БНЧУ-ын Элчин сайд ноён Ийржи Бродский өөрийн франц хэлээр хэлсэн нээлтийн үгэндээ Бүгд Найрамдах Чех Улс, тэр ялангуяа боловсролын салбар дахь чехийн оролцоо үүнд жилд олгож буй засгийн газрын 12 гаруй тэтгэлэг, гарын үсэг зурагдсан Харилцан ойлголцлын санамж бичгүүд дээр тулгуурлан чех болон монголын их дээд сургуулиудын хамтарсан боловсролын төслүүд мөн чехийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар тус тус онцлон танилцуулсан билээ. Дараагаар нь хүрэлцэн ирсэн монголын ахлах ангийн сурагчид болон их дээд сургуулиудын оюутнуудад зориулж www.studyin.cz цахим мэдээллийн хуудаснаас харах боломжтой чехийн их дээд сургуулиудын товч танилцуулгыг толилуулж үргэлжлүүлээд чехийн буланд урьж мэдээллээлээр хангасан юм. Залуу оюутнуудад уг бичлэгээр дамжуулсан боловсролын талаарх мэдээлэл нь илүү хүртээмжтэй байж чадсан юм. Удалгүй олон оюутнуудаар хүрээлэгдсэн чехийн буланд, Брно хот дахь Масарикийн Их Сургуулаас илгээсэн төрөл бүрийн сурталчилгааны материалуудыг тараасан юм. Бүгд Найрамдах Чех Улсын их дээд сургуулиудад суралцах монгол оюутнуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь чех хэлний шалгалт өгч шаардлагатай түвшинд хүрсэн нь сургуульдаа үнэ төлбөргүй суралцах боломжийг ашиглаж байгаа билээ.  

Элчин сайдын франц хэл дээр нээлтийн үг
(DOCX, 20 KB)

Элчин сайдын англи хэл дээрх нээлтийн үг
(DOCX, 19 KB)

 

 zindaa.mn -ний нийтлэл.

Элчин сайд Ийржи Бродскийн "Болосврол ба байгууллага" үзэсгэлэнгийн нээлтийн үг хэлж байх үеэр

Элчин сайд Ийржи Бродскийн "Болосврол ба байгууллага" үзэсгэлэнгийн нээлтийн үг хэлж байх үеэр

Чехийн булан

Чехийн булан