монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size

Чех Улсын рашаан сувиллын газрууд

Чех улс эрт дээр үеэс рашаан сувиллын газруудаараа алдартай.

Тус улсын ихэнх рашаан сувиллын газрууд 18-20-р зууны үед хөгжсөн бөгөөд Оросын хаан Петр I, Германы яруу найрагч, драмын зохиолч Ж.В.Гёте, хөгжмийн зохиолч Л.Ван Бетховен, Моцарт, Италийн хийлийн виртуоз Н.Паганини, хаан Эдвард VII, Америкийн чийдэн зохион бүтээгч Т.А.Эдисон болон зохиолч Марк Твен зэрэг олон алдартай хүмүүсийг хүлээн авч байсан гэдгээрээ бахархдаг.

Магадгүй хамгийн алдартай нь Карловы Вары (Карлсбад), Марианске Лазне (Мариенбад), Франтишкове Лазне (Франзенбад) зэргээс бүрддэг "Баруун Чехийн рашааны гурвалжин" гэж нэрлэгддэг газар юм. Гэсэн хэдий ч өөр олон сувиллуудаас сонгох боломжтой.

Олон рашаан сувилал нь булчин, цусны эргэлт, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын болон мэдрэлийн тогтолцооны өвчин, чихрийн шижин, арьсны өвчин, эмэгтэйчүүдийн болон дотоод шүүрлийн өвчин, шээсний замын өвчин, илүүдэл жин, таргалалт зэргээс гадна хавдрын эмчилгээний чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Мөн энгийн алжаал тайлах рашаан сувиллын газрууд ч  бас алдартай. Чехийн рашаан сувиллуудын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Чехийн рашаан сувиллын холбооны вэбсайтаас https://www.lecebnelazne.cz/en/about-the-spa/czech-spas авна уу.