
Photo: news.mn
Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгчид сонгогдсонд нь баяр хүргэв
25.06.2021 / 06:08 | Aktualizováno: 25.06.2021 / 11:08
Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхэд баяр хүргэн захидал илгээлээ. Энэхүү албан захидлыг 6-р сарын 25-нд тангараг өргөх ёслолыг тохиолдуулан Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.