
БНЧУ-ын Ерөнхий сайд шинээр томилогдсон МУ-ын Ерөнхий сайдад баяр хүргэн захидал илгээв
08.02.2021 / 05:28 | Aktualizováno: 08.02.2021 / 07:34
2021 оны 1-р сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Андрей Бабиш Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн захидал илгээв. Бид БНЧУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зөвшөөрөлтэйгээр уг захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.
Албан бус орчуулга
Андрей Бабиш
БНЧУ-ын Ерөнхий сайд
Прага хот, 2021 оны 1 сарын 29
Эрхэмсэг танаа,
Таныг Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр томилогдсон явдалд чин сэтгэлээсээ баяр хүргэж буйг минь хүлээн авна уу.
Би хоёр орныхоо хоорондын нөхөрсөг сайхан уламжлалт харилцааг үнэлж явдгаа энэхүү завшааныг ашиглан уламжлахын ялдамд цаашдаа ч хоёр орны хөгжлийн төлөө эрчим хүч, усны аж ахуй болон ойн аж ахуй гэх мэт ашиг сонирхол нэгтэй бүх салбарт хамтран ажиллахдаа бэлэн гэдгээ илэрхийлж байна.
Манай хоёр орны соёлын бодит холбоосыг бий болгож харилцан ойлголцоход хувь нэмрээ оруулж байгаа олон монголчууд БНЧУ-д амьдарч байгааг онцлон хэлмээр байна.
Бид хоёр орныхоо нягт харилцаа, хамтын ажиллагааныхаа ачаар дэлхий нийтийг хамарсан КОВИД -19 цар тахлыг удахгүй даван гарч түүний хор уршгийг үр ашигтай арилгана гэдэгт итгэлтэй байна.
Эрхэмсэг сайд аа, Таны амаргүй бөгөөд хариуцлагатай ажилд улам их амжилт хүсэж буйг минь хүлээн авна уу. Цаашид хамтран ажиллахдаа таатай байх болно.
Хүндэтгэсэн
Эрхэмсэг ноён
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ танаа
Монгол Улсын ерөнхий сайд
УЛААНБААТАР ХОТ