монгол  česky  english 

Advanced search
na_celou_sirku
Photo: ZÚ Ulánbátar
Article notification Print Decrease font size Increase font size

Жамьянсүрэнгийн Батсуурийг Ян Масарикын нэрэмжит медалиар шагнав

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский  2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын иргэн Жамьянсүрэнгийн Батсуурийг Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн яамны Ян Масарикын нэрэмжит дурсгалын медалиар шагнасан юм.

 

Ноён Батсуурь (Ph.D) тухайн Чехословак Улсад төгсөж, барилгын инженер-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. 2008 оноос эхлэн Монгол Улсын Их Хуралд Чех-Монголын Парлментийн бүлгийн даргаар, 2016 оны Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар,  Чех-Монголын Эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны даргаар ажиллаж байсан. Тэрээр өдгөө Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байгаагийн зэрэгцээ Чех-Монголын харилцааг  ихээхэн дэмжиж байгаа билээ.

Ян Масарикын нэрэмжит дурсгалын медалийг Чех улсын нэрийг дэлхийд түгээн дэлгэрүүлсний төлөө Чехийн элчин сайд нар гадаадын иргэдэд олгодог билээ. Ноён Батсуурь нь энэхүү шагналыг хүртэх ёстой хүн гэдэгт Улаанбаатар хот дахь Элчин сайдын яам итгэлтэй байгаа бөгөөд манай хоёр орны найрсаг харилцааг цаашид хамтран хөгжүүлэх боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.