монгол  česky  english 

Advanced search
Article notification Print Decrease font size Increase font size X logo

Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор БНЧУ-ын ЭМЯ-наас авч буй арга хэмжээ

Европын улс орнуудад COVID-19 халдварын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 2020 оны 3-р сарын 10-ны өдөр БНЧУ-ын Эрүүл мэндийн яам дараах онцгой арга хэмжээг авч байна.  

Бүгд Найрамдах Чех Улсад COVID-19  халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3-р сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн сайд дараах арга хэмжээнүүдийн аваад байна. Энэхүү арга хэмжээ нь Бүгд Найрамдах Чех Улсад байнгын эсвэл түр оршин суух эрхгүй гадаадын иргэдэд үүнд: ялангуяа жуулчдад хамааралтай болно.

БНЧУ-д байнгын болон түр оршин суух эрхгүй мөн тус улсад ажил хөдөлмөр эрхэлдэггүй бүх иргэд БНЧУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэн орсон даруйдаа халдварт өвчний шинж тэмдгийг хянах анхан шатны үзлэгт хамрагдах үүрэгтэй болно.

Хэрэв халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд цусны дээж өгөх үүрэгтэй ба мөн шинжилгээний хариу гарах хүртэлх хугацаанд хөл хорионд байх болно. 

БНЧУ-д байнгын болон түр оршин суух эрхтэй эсвэл БНЧУ-д ажил хөдөлмөр эрхэлдэг гадаадын иргэдэд Итали улсаас буцаж ирсэн даруйдаа харъялагдах эмнэлгийн байгууллагдаа мэдэгдэж, хөл хорионд байх явц нь хэвээр үлдэж байгаа болно.  

Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим хуудаснаас хүлээн авах боломжтой: https://www.mzcr.cz/