
Чехийн Үндэсний Музейн ерөнхий захирал Монгол улсад ажлын айлчлал хийв
21.08.2023 / 12:00 | Aktualizováno: 21.08.2023 / 12:54
8-р сарын 14-18-ны өдрүүдэд Чехийн Үндэсний музейн ерөнхий захирал, доктор Михал Лукеш Монгол улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг болон Монгол улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч профессор Д. Рэгдэлийн урилгаар Улаанбаатар хотноо айлчиллаа
Айлчлалын үеэр доктор Лукеш Соёлын сайд Ч. Номин, Чингис хаан музейн захирал академич С.Чулуун болон Палеонтологийн хүрээлэнгийн захирал доктор Х. Цогтбаатар зэрэг чухал хүмүүстэй уулзалт хийв. Мөн “Үндэсний музейн 205” жил гэрэл зургийн үзэсгэлэнг нээж, үзэсгэлэнд монголын /Улаанбаатарын/ олон музей, галерей болон соёл, боловсролын байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Мөн доктор Лукеш “Олон улсын монголч эрдэмтдийн 12-р их хурал”-д Чех-Монголын соёлын түүхэн харилцаа сэдвээр илтгэл тавьсан юм.
"Миний аяллын гол зорилго нь Прага хот дахь шинэхэн сэргээн засварласан музейд Чингис хааны эсвэл Монголын үлэг гүрвэлийн том үзэсгэлэнг бодитоор гаргах боломжийг Монголын түншүүддээ санал болгох явдал байсан юм" гэж захирал Лукеш амжилттай айлчлал хийж буй талаараа ярьлаа.