Монголын тал нутаг дахь төрөлх тосгон минь
24.11.2015 / 10:01 | Aktualizováno: 26.03.2021 / 05:53
“Чехийн түүх кино дэлгэцнээ” бэсрэг наадмын хүрээнд 2015 оны 11-р сарын 13-ны өдөр чехийн Элчин сайдын яаман дээр үзэгчид маань цугларч “Төрөлх тосгон минь ” инээдмийн киног үзэж сонирхсон юм.
20-р зууны 80-аад оны үеийн үзэсгэлэнт чехийн тосгон болон хоршооны талаарх мөн чадварлаг чех, словак, унгар жүжигчдийн романтик түүх өгүүлсэн тус киног сайн орчуулгын ачаар эхнээс нь дуустал заал инээдээр дүүрэн байлаа. Монгол үзэгчдэд эргээд тайлбарлах шаардлагатай байсан нэгэн ойлгомжгүй соёлын “асуудал” нь “paroháč” гэдэг үг байсан юм. Анх удаа болон давтан үзэж байгаа үзэгчид тус кино хэчнээн инээдмийн байсан ч тухайн үеийн, хөдөөний амар тайван амьдралын үнэ цэнэ болон хоорондоо зайдуу орших жижиг хотын амьдралыг өнөөгийн эмгэнэлтэйгээр хөгжиж буй Монгол улсад ч мөн анзаарсан болов уу.