
Сенатын дарга Милан Штех Монгол Улсын ГХЯ-ны сайдтай уулзав
29.10.2017 / 13:30 | Aktualizováno: 26.03.2021 / 05:56
2017 оны 10-р сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудалд Чехийн сенат болон бизнесийн төлөөлөгчид дамжин буулт хийх зуураа Сенатын дарга Милан Штех шинээр томилогдсон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатартай хоёр талт уулзалт хийлээ.
Сенатын дарга Милан Штех хоёр талт харилцаа өндөр түвшинд явж байгааг үнэлэн, Улсын Их хурлын даргыг БНЧУ руу албан ёсоор урьсныг дахин сануулж, МУ-ын ГХЯ-ны сайдтай Солонгосын хойгт өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тус тус ярилцсан юм. Уулзалтын гол хэсэг нь хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэл, тээврийн дэд бүтцийн шинэчлэл, эрчим хүч мөн байгаль орчны салбаруудын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх боломжтой чех-монголын худалдааны харилцаанд чиглэгдсэн юм.
Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам эдийн засгийн дипломацийн тодорхой төслүүдийг болон Чех-монголын засгийн газар хоорондын комиссын 7-р хуралдаанд бэлтгэж байгаа юм.