Монгол хүүхдүүд Чехийг зурлаа

Хушгахан төрийн бус байгууллагын уриалгаар Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яам, Канад улсын Элчин сайдын яам болон  Казахстан Улсын Элчин сайдын яамдтай “Миний мэдэх Гадаад орон” сэдэвт хүүхэд, өсвөр насныхны дунд зарлагдсан гар зургийн уралдаанд хамтран оролцсон билээ.  

Уралдаанд Монгол улсын өнцөг булан бүрээс нийт 50 гаруй бүтээл ирсний дунд Сингапурт суралцдаг монгол оролцогч бүтээлээ илгээсэн байсан.

2016 оны 6-р сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 31-р сургууль дээр бяцхан шагнал гардуулах ёслол зохион байгуулсанд оролцогч, хүүхдүүд болон тэдний асран хамгаалагч нар ирж өргөмжлөл, гарын бэлгээ гардан авахын зэрэгцээ 3 орны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, ярилцсан юм. Оролцогчид сонгож зурсан улсдаа өмнө нь очиж үзээгүй ч интернет болон тус улсад амьдарч байсан ойр дотны хүмүүсээсээ цуглуулсан мэдээлэлээрэй зургаа зурсан байсан.

Бидний зүгээс оролцогч бүрд дурсгал болгон үлдээсэн ном, сэтгүүл, кино болон бусад жижиг дурсгалын зүйлс нь магадгүй ирээдүйд хүүхэд бүрийн зочлох хүслийг нь төрүүлэх болов уу.

Чехийн тухай нийт 13 хүүхэд бүтээлээ илгээсний хамгийн бяцхан оролцогч нь 6 настай байлаа. Дурсгалын гарын бэлгийг оролцогч бүрд гардуулж мөн манай шүүгчид тэргүүн байрны шагналыг 7-р сургуулийн 11-р ангийн сурагч Дэмчигцэрэнгийн ГЭРЭЛд “Бүжигчид Соёлын өдрөөр” зургаар, 2-р байранд Говьсүмбэр аймгийн 5-р сургуулийн 11-р ангийн сурагч Алтанзулын БАРХАСд “Миний нүдээр Гадаад орон” зураг болон 3-р байранд 7-р сургуулийн 9-р ангийн сурагч Энхбаатарын БАДАМСАМБУУ “Карлови Варийн Хавар” бүтээлүүдийн эздэд тус тус гардууллаа.  

Манай орныг сонгож оролцсон нийт оролцогчиддоо талархаж, ялагчиддаа баяр хүргэе!

Galleries


Zahraničí, které znám